• Сайжруулсан түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө

    УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

    Тус хуулийн төсөл нь агаарын бохирдлыг бууруулах зорилгоор түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэр гаргасантай холбоотой. Үүнтэй холбоотойгоор сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-ын албан татвараас чөлөөлнө.

    Хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн учраас анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

    Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ