Ж.Амгалан:Иргэдийн явж буй маршрутыг цахим картаар хянах бэлтгэлийг хангаж байна

2020-04-16

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна.

ЦЕГ-ын хурандаа Ж.Амгалан “Тусгаарлалтын байрнаас гарч буй иргэдэд хяналт тавих журманд иргэн монгол гэрт,хашаа байшинд амьдардаг,нэг өрөөнд олуулаа амьдардаг бол өөрсдийгөө хэрхэн тусгаарлахыг нарийвчлан нэмж тусгана.

Тусгаарлалтын байрнаас 13 иргэн эрэн сурвалжлагдаж байна гэсэн мэдээлэл нь ташаа мэдээлэл Click To Tweet. Хотод 7,орон нутагт 4 иргэний хаягийг тодруулсан. Тусгаарлалтаас гарахаас хоёр хоногийн өмнө тэр хаягаар нь урьдчилж очиж амьдрах эсэхийг нь баталгаажуулна. Аймаг,орон нутгийн онцгой комисст нэрсийг нь өгнө.

Өөрийгөө хянах дэглэм сайн байгаа.

Хорио цээрийн дэглэмийг сахиулахад цахим үнэмлэхний хэлбэрт шилжүүлэхийг судалж байна. Үр дүнтэй бол бүх иргэдийг тодорхой маршрутаар ажил албандаа явдаг,гэртээ ирдэг журмыг хэрэгжүүлнэ” гэв.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ