Тэрбээр “Уул уурхайн гол экспортын бүтээгдэхүүн болох нүүрсний борлуулалт, тээвэрлэлт өнөөдрийг болтол жигдрээгүй байна. Өнөөдрийн байдлаар төсөв 300-аад тэрбумын алдагдалтай явж байна.
Экспорт хийж байгаа компаниудын үйл ажиллагаанд зохион байгуулалт хийхгүй бол болохгүй байна. Контейнороор нүүрс тээвэрлэлтийг зохицуулснаар задгай ачилтыг зогсоосон байгаа юм байна. Задгай тээврийг зөвшөөрөх шаардлагатай байна. Цар тахалтай холбоотойгоор нухацтай хандах байх. Гэхдээ хүмүүсийнхээ эрүүл мэндийн хамгаалалтыг сайн хийсэн байхад нүүрс тээвэр жигд явах ёстой.
Цар тахалд аж ахуй нэгжүүд өртөж, шар махтайгаа хатаж байна. Эдийн засгийн авагдаж байгаа арга хэмжээ үр өгөөж муутай байгааг дахин сануулах нь зүйтэй. Хүнсний бодлогыг багц асуудалдаа зайлшгүй оруулж ирэхгүй бол бид хүнсний дутагдалд орох аюултай гэдгийг анхаарах хэрэгтэй.
Засгийн газар онцгой анхаарах шаардлагатай байна. Бид хэт тайвширч, төрөөс зарим газрыг ажиллуулах, сул тавих чиглэл өглөө гэсэн зүйл ярьж байна. Яаран, хөнгөн шийдвэр гаргах нь эртдэнэ гэж бодож байна.
Өчигдөр манай намын дарга гадаадад амьдарч байгаа иргэдэд дэмжлэг үзүүлэх талаар ярьсан. 13 оюутан нэг дор халдвар авч орж ирж байна гэдэг нь тэнд ямар хүнд нөхцөлд байгааг харуулсан тод жишээ боллоо.
Тиймээс нэн тэргүүнд гадаадад байгаа иргэд, оюутнуудын амьжиргааны эх үүсвэрийг шийдэх асуудлыг нэн даруй шийдэх ёстой” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй