• Трампын шийдвэрийг “нийт хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгтэй адилхан” гэв

    АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ДЭМБ-д өгдөг санхүүжидтээ зогсоосноо мэдэгдсэний эсрэг дэлхийн томоохон байгууллагуудын, тэдний удирдлагууд уг шийдвэрийг буруушааж байна.

    Дэлхийд нэр нөлөө бүхий анагаах ухааны сэтгүүл “The Lancet”-ын ерөнхий редактор Ричард Хортон нийгмийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлэхдээ, АНУ ДЭМБ-д олгох санхүүгийн тусламжаа зогсоох шийдвэр гаргасан нь “нийт хүн төрөлхтний эсрэг  гэмт хэрэгтэй адилхан” юм гэжээ.

    Тэрбээр мөн, эрдэмтэн судлаачид, эмчилгээний ажилтнууд болон энгийн хүмүүс хамтаар дэлхий нийтийн эв нэгдлээс тэрсэлсэн ийм үйлдлийг хориглон эсэргүүцэхийг уриалсан байна.

    Ричард Хортон нийгмийн сүлжээгээр дамжуулан Америкийн Харшил ба халдварт өвчин судлалын төвийн захирал Антони Фуасид хандуулан үг шидэж, Америкийн ерөнхийлөгч ДЭМБ-ыг буруушааж буй нь бодит үнэнд нийцэхгүй, та нар ерөнхийлөгчийнхөө алдааг засаж, зөв талыг баримтлах ёстой гэсэн байна.

    ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аднахом, АНУ ДЭМБ-д олгох санхүүжилтээ зогсоох шийдвэр гаргасанд харамсаж байна гээд, ДЭМБ-ын зүгээс Америкийн санхүүжилттэй холбоотой төсөлд үнэлгээ гаргаж, хамтран ажиллагч түншүүдийн хамт санхүүгийн дутуу орон зайг хэрэх нөхөх тухай судлан ярилцах болно гэжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ