• С.Бямбацогт:Импортын хүнсний ногоог эх орныхоо хөрсөнд ургасан ногоогоор орлуулах бүрэн боломжтой

    2020-04-16

    УИХ-ын нэгдсэн чуулганаар гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нарын санаачилсан “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.

    Тогтоолын төсөлд:

    • Импортын  хүнсний ногоо, зарим ургамлын булцуу “20 хүртэл” гэснийг “30 хүртэл” гэж мөн төмс, сонгино, сармис, улаан лооль, өргөст хэмх, байцаа, шар лууван, шар манжин тус бүр “20 хүртэл” гэснийг тус бүр “30 хүртэл” гэж нэмэгдүүлэх,
    • Үр тариа, тосны ургамал, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны үрийн гаалийн албан татварын хувь хэмжээг “0” болгохоор тусгажээ.

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Гаднаас ирдэг ногоог дотооддоо ургуулдаг болвол жилийн турш эх орныхоо хөрсөнд ургасан ногоогоор ард иргэд хангагдна. Зөвхөн төмс,хүнсний ногоо биш бусад жимс,жимсгэнэ,салат,савласан бүтээгдэхүүнийг орлуулах боломжтой.

    Хуулийн төсөл наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ирэх намраас төмс,хүнс ногоо өндөр татвартай,үүнийгээ дагаад үнэ нь ч өснө.

    Ингэвэл олон хүн хямралтай үед ногоо тариад, ирэх намар боломжийн үнээр худалдаалах боломжтой” гэв.

    УИХ-ын гишүүн А.Сүхбат “Дотоод эрхтэний өвчөлөлөөр дэлхийд байнга гуравдугаарт бичигддэг. Хүнсний аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ