
УИХ-ын гишүүд,Хотын даргаас авахуулаад жирийн иргэд вирусээс хамгаалагч картыг олноор зүүж байна. Үүнийг “Оном” сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар “өвчнөөр дамжуулан хийж байгаа луйвар” гэж хэлэв. Цаашлаад тэдгээрийн гол найрлага болох хлорын давхар исэл нь хүний ам,хамар луу ороход маш хортой гэлээ.
Монголд одоогийн байдлаар Virusshutout Mongolia болон Airdoctor гэсэн фэйсбүүк хуудсаар дамжуулан худалдаалж байна. Хоёул Японд үйлдвэрлэгдсэн.
Д.Наранбаатар “Их хурлын дарга,С.Жавхлан гишүүнээс авахуулаад нийт есөн гишүүн энэ вирус хамгаалагч картыг зүүсэн байна. Есөөс нь гурав нь л маскаа зүүгээд,үлдсэн нь зүүхгүй байх жишээний. Үүнийг ажилладаг гэж итгээд маск зүүх хэрэггүй юм байна гэж бодож байна.
Шулуухан хэлэхэд энэ бол зүгээр л хүнийг айдсаар нь далимдуулан хийж байгаа луйвар. Өөр юу ч биш.
Вирус устгагч гэж нэрлээд буй картны гол орц найрлага юу вэ?
- Хлорын давхар исэл
- Байгалийн циолит гэсэн хоёрхон зүйл гол орц нь болдог байна.
Хлорын давхар ислийг ширээний тавцан,тавиур зэргийг ариутгалын бодисоор хэрэглэдэг.
Харин хлорын давхар исэл хий байдлаараа хүний амьсгалын эрхтэн лүү орвол маш хүчтэй исэлдүүлэгч учраас хүнд хортой. Юун карт болгоод зүүх нь битгий хэл эрүүл мэндэд хортой.
Airdoctor гэхэд бүх төрлийн вирус,бактери,мөөгөнцөрийг устгаж таны ойр орчинд нэг метр радиус дотор аюулгүй бүрхүүл үүсгэн хамгаалдаг мэтээр их амархан зүйл ярьж байна.
Коронавирус нь агаар дуслын замаар халдварладаг.
Шүлсний бичил дусалд дугтуйлагдчихсан вирус хүний ам хамраар ороод,уушгинд орж хатгаа үүсгэнэ. Ийм байхад тэр картыг зүүгээд ямар ч хэрэг байхгүй.
Үүнийг шинжлэх ухааны эхний А үсэг хэлдэг хүн мэднэ. Хэрвээ энэ карт ажилладаг байсан бол хүн төрөлхтөн хэдэн мянгаараа амь насаа алдаад суухгүй байсан.
Эдгээр хоёр бүтээгдэхүүн хоёул Японоос гаралтай гэж байна. Үнэхээр үр дүнтэй байсан бол Япончууд өөрсдөө хэрэглээд,онц байдал зарлах дээрээ тулахгүй байх байсан
Шууд үзэх:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
42 cэтгэгдэлтэй
Баярлалаа
энэ хүн уйджээ, бүгдийг үгүйсгээд ирэхээр мөн чанараа алддаг. битгий дэмий юм яриад бай хүн гуай юугаад зүүгээд явна хүний дур
Яг үнэн. Өөрийгөө бүгдийг мэдэгч гэж боддог юм бх даа.
Дунд сургуульд сурсан хэн ч ойлгохоор зүйл шүү дээ. Энэ хүн үнэнг л хэлж.
Зөв үнэн хэлж байна
tiimshvv
Унэн хэлж бна амжилт хусье
Bayarlala Ene emch eostoi uurgee uhamsarlasan Ard tumnee Mongoloo geh setgeltei medsen sursnaa busadtai hubaaltsan mundag zaluu bna gej oilgodog Bayarlala Mun chanariig ni medeed yariad bn
Үнэн л ярьж. Дунд сургуульд сурсан хүн бүр ойлгохоор зүйл.
Shinjleh uhaanii uudnees undesleltei tailbarlaj bn huniig sonsoj sur
Томчууд томорч байгаад үхвэл хохь нь.харин өвчин тарааж гай болов.
Yapon dr bas unshij bsn demii yum bnlee
Fizikch Hun anagaah uhaan Emch Eruul mendiin salbar yarihguiee bitgii Ene salbarluu hucheer dairch oroh geed bai
Бүхнээс хамгаалдаг гэж рекламдах хэрэг юун. Юунд зориулсан, ямар хүрээнд хэрэглэхийг заах хэрэгтэй. Тийм мундаг юм бол япончуудаас нэг ч хүн үхэхгүй л байх байсан
Ene hyn byh yumiig dandaa sorog muu talaas ni yarih yum eniig korono virusees hamgaalna gej heleegyi haniad tomuugaas hamgaalna gej garaad bsiin bi lav 3 hyyheddee omno jil avch zyylgesen haniad hyreegyi haniadtai hynii hajuud bsan ch gesen
Гэхдээ хожим хорт хавдраар өвдөж магадгүй юм.
Худлаа шаагаад бай. Хэдэн хүүхэд чинь хэдэн жилийн дараа уушигны өвчинтэй болно. Өөр гавьяа байхгүй
76 uursduu l zuug. Deeguuree huvaaj ideg
Зөв цагт зөв мэдээлэл өгсөнд баярлалаа, Маскаа л зүүгээрэй
Бямбацогт гишүүн наадахыг чинь зүүчихсэн их додигор сууж байгаа нь онгироо сагсуу ямарч үлгэр дууриалгүй. Хууль дүрэм боловсруулдаг төрийн түшээгээс ийм авир зан гарч байгаа нь харамсалтай.
Бямбацогт гишүүн тэгвэл дунд сургуульд муу сурч байж.
Uuruus ne busad bugd mangar teneg ym meddeggui eh oron ard tumendee hairgui humuus uu te Naranbaatraa. Uuriiguu l lag geed Boston ym bolgoniig uguisgej mialdag ard tumniig taltsuuldag. Gazriin muhart ochij suuchhaad live hiihees oor odoo yu hiij bgaan be? Eniig corona ustgana hamgaalna gej zuudeggui ymaa. Tegeed Ch Ene chin Ali 5,6 jiliin umnu bsan ym. Zuumeer bgaa humuus ne zuug l Dee. Ene chamd yur ne yamar hamaa bnaa. Buh hum amiin heden huvi ne eniig zuuj bgaan? Hedhen huvi l bgaashd. Buh ymruu shali shali nali nali gej bdgaa boli. manai onom sangiin erdemted l geed bna haa bna Ter erdemted chin… Muu ih medegch.
Hoolnoosoo salchih geed book uhlee you chamaig bodvol hiisen yumtai bhdaa
Ene uvgun yu hiij giiguulsen Hun bee heden live aas oor helchih
Chi buu hutsmoi
Чи оруулж ирдэг нөхөр үү, тэгвэл зөв рекламдах хэрэгтэй. Мэдэхгүй олон хүн 30 маск авах мөнгөөрөө наадахыг чинь авч хууртагдаад явж байна. Мөнгө цагаан нүд улаан гэдэг чинь энэ
Тэр хэзээ ч өөрийгөө бүхнээс дээгүүр гэж яриж байгаагүй шүү зүгээр мэдлэгээ ашиглаж бодитоор сэрэмжлүүлж байна. Мундаг эрдэмтэн хүнийг юу гэнэ вээ
Зүүсэн хүмүүс хожим хорт хавдраар явах нигууртай.
Уг карт короно вирусэжсэн агаарын урсгалын өөдөөс үлээх гүй л байх шүү. Маргалдаад яах вэ хэдүүлээ сайн маскнуудаа л тэвчээртэй зүүцгээe.
Мундаг хүн бас байдаг л юм бна. Шууд үнэнг хэлж өглөө Нямдаваа өвгөн мөнгө бас хэрэгтэй гээд бас зөнөг гөлөг болж.
Харин дандаа буруу ухуулга хийдэг гайхаад байдгийн.Маск зүүх буруу л гэнэ. Согтуу ч юмшиг зөрүүд гөжүүд ч юмшиг сонин таваариш
Битгий далжигнаад бай. Ковидоос хамгаална гэж анхнаасаа зараагүй Бид өөрсдөө сонгоод хэрэглээд ирсэн юм. Физикч гуай тэр Амарсанаатайгаа хэрүүлээ хий. Ер нь Ономыхон аймаар санагддаг талийгаачийн хөрөнгийг булаацалдаад бөөн юм болж байсан
Haha tegeed yunaas hamgaalahiin shumuulnaas uu
😂😂😂
Ene fizikch odoo bolioch, amerikaas galzuu yum yariad suuh yum
emchee hatdaa iim ch yum medehgui
Yaanaa uuruu jinhene emch bol hetsuun bn daa tgeed ter card ni virusaas hamgaalna bz xxa cardaa zuugeed golomttoi gazraar ywj uzuuleech xxa
Үнэнг л бичиж байна!!!!!
Шоу хийсэн эрдэмтэн юм уу эмч Юмуу гөлөг байна Наранбаатар.
Тэрийгээ зүүгээд мөрөөрөө үх
Мундаг хүн бас байдаг л юм бна. Шууд үнэнг хэлж өглөө Нямдаваа өвгөн мөнгө бас хэрэгтэй гээд бас зөнөг гөлөг болж.
Ккккк тийм сайн юм бол яагаад японд халдвар гараад хүн үхээд байгаан. Энийг л ойлгочих хэрэгтэй шдээ.