
Баянхошууны замд өчигдөр орой дахин ноцтой зам тээврийн осол гарчээ.
Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр 2020 оны 4 дүгээр сарын 15-ны 21:35 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны зам, Баянхошууны тойргийн уулзварт Hyundai Ston Truck маркийн Б жолоочтой автомашин T.Prius-30, T,Rumion, Daihatsu terois, T.Prius-20, T.Prius-20, H.Sonota-7 маркийн зургаан автомашиныг мөргөж 41 настай эмэгтэй О гэмтжээ.
Hyundai Ston Truck маркийн машины жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байжээ. Тус хэргийг шалгаж эхэлжээ.
Өмнө нь дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Баянхошууны замд зуурмагийн машин унаж, долоон тээврийн хэрэгслийг мөргөсөн ноцтой зам тээврийн осол гарч, 3-80 насны 11 хүн гэмтэн нэг нь ГССҮТ-д эмчлүүлэх явцдаа амиа алдсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй