М.Энхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн нэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулахыг завдсан гэж буруутгаж байна.
М.Энхсайханыг Швед Улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллах үед нь Ерөнхийлөгчийн саналын дагуу эгүүлэн татсан. Энэ тухай Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Г.Тэгшжаргал “Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан сонгууль болон түүний дараагаар улс төржсөн мэдэгдэл гаргасан нь эгүүлэн татах үндэслэл болсон” хэмээсэн.
Дээрх зүйл ангиар 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял оноодог байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй