ХААН,ХХБ,ХАС,Голомт,Төрийн банкууд зээл төлөлтийг хойшлуулах асуудлаар ямар байр суурьтай байна вэ?

2020-04-15

Ипотекийн зээлийг сунгасан хугацааг гурван сар байсныг зургаа,ипотекээс бусад бүх төрлийн хэрэглээний зээлийг хойшлуулах хугацааг гурван сар байсныг 12 сар болгон сунгах шийдвэрийг Монголбанкнаас гаргасан. Гэвч иргэдийн зүгээс энэхүү шийдвэр нь хэрэгжихгүй,банкнаас нь “зээлээ төл” хэмээн залгаж буй талаар олон санал гомдлыг  ЭНД болон ЭНД гарсан нийтлэлийн дор уншигчид бичжээ.Тиймээс бид энэ асуудлыг тодруулахаар нэр бүхий  таван банкнаас  зээл хойшлуулах боломжуудын талаар тодруулав.

Төрийн банк:Зээл хойшлуулсан гурван сарын хүүгээ нэмж төлнө 

-Ипотекийн зээл, хэрэглээний зээл ялгаагүй гурван сараар хойшилно  гэсэн үг. Гурван сараар хойшлуулахдаа үндсэн зээл хойшилно,харин хүүгээ төлдгөөрөө төлнө. 24 сарын хугацаатай цалингийн зээл байлаа гэхэд хугацаагаа хойшлуулахаар хойшлуулсан гурван сарын хүүгээ нэмж төлнө.

Хаан банк:Хэрэглээний зээлээ сунгабал гэрээнд заасан хугацаанд хүүгээ нэмж төлнө

-Орлого нь буурсан,тасалдсан иргэдийн хэрэглээний зээлийг гурван сар хүртэлх хугацаагаар хойшлуулах боломжтой байгаа. 12 сараар хойшлуулах шийдвэр нь ирээгүй. Ингэхдээ үндсэн төлбөрөө төлөхгүй, харин хүүгээ бол төлнө.

Гэрээнд өөрчлөлт оруулахаар гэрээн дээр заасан хугацаанд хүүгээ төлөөд явна.

Ипотекийн зээлийн хувьд зургаан сараар хойшлуулах боломжтой байгаа.

Худалдаа хөгжлийн банк:Үндсэн зээл, хүү төлөлт хоёулаа хойшлогдоно 

-Хүү төлөхгүй,үндсэн төлөлт хүү хоёулаа хойшлогдоно. Ипотек ч мөн адилхан/Гэвч бодит байдал дээр нэг үндсэн зээл дээр хоёр удаа хүү бодож байгаа талаар иргэдийн зүгээс ихээр санал,шүүмжлэл ирсэн/

ХАС банк:Цалингийн зээлийн хувьд 12 хүртэл сараар сунгах боломжтой 

-Ипотекийн найман хувийн зээлийн хувьд үндсэн, хүү,эсвэл аль алинаас нь чөлөөлөгдөх боломжтой. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг эдийн засагчаас тодруулах боломжтой. Цалингийн зээлийн хувьд зээлээ 12 хүртэл сараар сунгах эсвэл зургаан сар үндсэн төлбөрөөс чөлөөлөх боломжтой байгаа.

Голомт банк:Зөвхөн орлого нь тасалдсан гэдгийг нотлох баримттай иргэний зээлийг хойшлуулна 

-Хэрэглээний зээлийг гурван сараар сунгах иргэдийн хүсэлтийг урьдчилсан байдлаар авч байна. 12 сараар сунгана гэсэн тэр шийдвэр нь ирээгүй байна. Гурван сар хойшлуулаад дөрөв дэх сараас хэвийн төлнө.

Гурван сарын хугацаанд хүү нь хуримтлагдана.

Зөвхөн орлого нь тасалдсан нотлох баримтай иргэн хэрэглээний зээлийг хойшлуулах боломжтой. Ипотекийн зээлийг зургаан сарын хугацаагаар сунгах боломжтой,хүү хуримтлагдахгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Хаан банктай өнөөдөр очиж уулзсан ипотек 6 сараар сунгах шийдвэр нь ирээгүй гээд байна. Яг аль нь үнэн юм вэ ингэсээр байтал наа шийдвэр чинь хэрэгжихгүй 4 сар дууслаа. 

  • Хас банкинд цалингийн зээлтэй, хүүхэд асрах чөлөөний амралттай байгаа, зээлээ хойшлуулах талаар эдийн засагчтайгаа холбогдоход: таны хувьд боломжгүй, гэртээ цалингүй байгаа болхоор өр, орлогын харьцаа чинь болохгүй гэсэн. 

  • Хүүхэд төрүүлж байгаа ээж нарынхаа цалингийн зээлийг нэг жил хойшлуулдаг болчихвол ээж нар хүүхдээ сэтгэл амар нэг нас хүргээд ажилдаа орох боломж бүрдэнэ дээ банкууд үүнийг шийдвэл зүгээр байна

  • Ард түмэнд ээлтэй банк нь Худалдаа Хөгжлийн банк юм байна. Төрийн болон Хаан банк төлж чадахгүй хугацаандаа хүү төлчихөөд үндсэн зээлээ төлөх болохоороо бас давхар хүү төлөхөөр болж байгаа бололтой Зээлээ хойшлуулж байхаар хурдан төлсөн нь ашигтай гэж ярьж ХХБ  болохоор зээлээ хойшлуулсан хугацаандаа таниас нэг төгрөг ч авахгүй гэжээ 

  • Голомт банк юун нотолгоо вэ. Тэр орлого нотол гээд байгаа хүмүүс чинь тэр мөнгөөрөө маск дархлаа сайжруулах бүтээгдэхүүн ариутгалын бодисоо аваг л даа. 3 сар хойшлуулаад өгчихөд яадаг байна. Өвчлөл гайгүй болохоор хүүгээ нөхөөд төлж болно шүү дээ. Ер зээлтэй хүмүүс зээлээ төлөөд тог цахилгаан усны мөнгөө л төлөөд л гар дээрээ мөнгөгүй үлддэг.

  • Төрийн банк зээлээ хойшлуулсан гэж худлаа төл гэж байна үнэн юм гэж алгадаа.Төрийн албанд ажилдаг бол зээлээ төл гэх юм. 

    • төрийн банк зээлээ төл гээд зогсоо зайгүй л ярьж байна. зээл авсан байлаа гээд бид нар бас амьдрах хэрэгтэй биз дээ цэцэрлэг орж байхад 2 хүүхдээ цэцэрлэгт өгөөд зээлээ төлж болдог байлаа одоо ажиллаж байгаа ч хүүхдүүд харах хүнгүйн улмаас хүүхэд асрах асрагч аваад зээлээ төлөх хүндрэлтэй л болж байна жоохон хүндлэг байгаасай хүний өмнөөс хүүхэд гаргаагүй байж болох ч хүүхдүүдээ эрүүл аюулгүй өсгөх хэрэгтэй биз дээ хараад өгдөг аав ээж хамаатан садан байсан бол ч бас яая гэхэв бүгд л дор бүрнээ ажилтай л хүмүүс байна даа

  • хаан банк арай дэндүү шүү ард түмнийг шулаад дууслаа. Төр гаднаас банк оруулж болдоггүй юм байхдаа.Тэгвэл энэ банкнууд дампуурна.

  • Undsen zeel xoishlood xvvgee tuluxuur xvvgiin daramt uusch bnda neg esondoo 1 zeel deer 2 daxin xvv tulj bgaam . Ingej l bidniig shulj bna. Ene bol demjlege bish ulam daramt uusch baina. XXBank xarin xamgiin eeltei bank bna da alsdaa ene banktai xariltsanaa

Холбоотой мэдээ