Оросод бүртгэгдэж буй халдварын тоо өдөр бүр шинэ рекорд тогтоож байна

2020-04-15

ОХУ-д халдварын нийт 24,490 тохиодол бүртгэгдэж,198 хүн нас баржээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд гэхэд шинээр 3,388 тохиолдол бүртгэгдэж, өмнөх өдрийн рекордыг эвдсэн байна.

  • Дөрөвдүгээр сарын 14-ний өдөр нийт 2,774 тохиолдол
  • Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр нийт 2,558 тохиолдол
  • Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр нийт 2,186
  • Дөрөвдүгээр сарын 11-ний өдөр нийт 1,667 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Халдвар хамгийн эрчтэй тархаж буй Москва хотын эмнэлгийн удирдлага коронавирусын халдвар авснаас хойш хоёр долоо хоног өнгөрчээ. Цаг алдалгүй оношилж,эмчилгээг эхэлсний дүнд тэрээр эдгэрч байгаа аж.

Халдвар голомтлон гарч буй хотуудад сэжигтэй гэртээ тусгаарлагдаж буй хүмүүсийг цахим бугуйвчаар явсан зам,хавьтлуудыг нь тогтоож байна.

Эх сурвалж:Moscowtimes

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ