• О.Баасанхүү:Нэгийгээ явуулчихаад үлдсэн 48 ЖДҮчингүүдэд ичиж үхээрэй л гэж хэлье

    2020-04-15

    УИХ-ын гишүүн Б.Батзоригийн чөлөөлөгдөх хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж,гишүүдийн 10 нь дэмжиж,УИХ-ын тогтоолыг өргөн барихаар болов.

    Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлэв.

    Тэрбээр “Үндсэн хуульд УИХ 76 гишүүнтэй байна гэж заасан байдаг. Нэг,нэгээрээ явсаар байгаад одоо 73 болчихсон. Б.Батзориг гишүүнийг өргөдлөө өгөөд явах ёстой гэж бодохгүй байна. Намынхан нь энэ хүнээр бохир бариулсан.

    ЖДҮ-г дандаа өөрсдийгөө шударга гэж нэрлэдэг УИХ-ын 49 гишүүд авсан.

    Ноолоход амар юм гэснээр нь Б.Батзоригийг л оролдож байна. Жинхэнэ удирдсан,жинхэнэ ЖДҮ авсан хүмүүсээ шийдээгүй. Ядаж энэ хүнээ авч үлдье.

    Гэмт буруугүй гэж хэлэхгүй,нэгийг нь  явуулчихад нөгөө 48 нь яасан тайван амгалан байна вэ,ичихгүй юу.

    Хэрвээ энэ хүнийг явуулбал ичиж үхээрэй л гэж хэлмээр байна. Хамтдаа өргөдлөө өг эсвэл энэ хүнээ үлдээ” хэмээн ярьсан юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ