Төв банкны шийдвэрүүдийг мөрдүүлэх тусгай журмыг баталж,арилжааны банкуудад албан ёсоор хүргүүлнэ

2020-04-15

Иргэдийн зүгээс Монголбанкнаас гаргасан ипотекийн болон хэрэглээний зээлийн хугацааг сунгах шийдвэр бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна гэсэн шүүмжлэл ирж байна.

Тэгвэл үүний дагуу өргөдлийн байнгын хороо хуралдаж дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлэх тусгай журмыг нэн яаралтай гаргаж,арилжааны банкуудад хүргүүлэхээр болжээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Төв банкнаас гаргасан хэрэглээний зээлийг гурван сараар,ипотекийн зээлийг хүүд хуримтлал бий болгохгүйгээр ургаан сар сунгахад эрх зүйн орчин тодорхойгүй байгаа учраас бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна.

Шийдвэрүүдийг мөрдүүлэх тусгай журмыг Монголбанкнаас гаргаж,арилжааны банкуудад хүргүүлэхээр боллоо” гэв.

  • Хэрэглээний зээлийг 12 хүртэлх сараар нэг удаа сунгах
  • Ипотекийн зээлийг хүү хуримтлуулалгүй зургаан сараар сунгах шийдвэрүүд тус тус гараад байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ