•  Солонгосын сонгуулиар карентинд байгаа иргэд ч саналаа өгнө     

    2020-04-15

    Өмнөд Солонгосын парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ.  Санал авах байранд хүрэлцэн ирж байгаа иргэд биеийн халуунаа шалгуулан, бээлий, масктай байхаас гадна хоорондоо тодорхой хэмжээний зайтай зогсох шаардлагыг албаныхан тавьж байгаа юм. Гадаадын мэдээллийн агентлагууд Солонгосын сонгуулийн ирц сайн байна хэмээн мэдээлж байна. Тус улс 1952 оны Солонгосын дайны үеэр ч сонгуулийн санал хураалтаа хойшлуулж байгаагүйг мөн онцолж байна. Хэдийгээр корона вирустай холбоотойгоор нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа ч албаныхан шуурхай, хариуцлагатайгаар санал хураалтыг зохион байгуулж байна. Корона вирусын улмаас нийтдээ 60 мянган хүн өөрсдийгөө тусгаарлаж, карентинд байгаа бөгөөд эдгээр иргэдийг ч тодорхой цагт хэсэг хэсгээр нь санал авах ажлыг зохион байгуулах юм байна.

    ВВС агентлаг

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ