• Д.Баярбат:”Монос”,”Нахиа импекс” хүний эрүүл мэндэд хортой техникийн спиртээр гар ариутгагч хийсэн нь нотлогдсон

    2020-04-15

    МХЕГ-аас  “Нахиа импекс”, “Монос” компаниудын гар ариутгагч санитолийг техникийн спиртээр хийсэн гэдэг нь үнэн болохыг дахин мэдээллээ.

    МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд “Нахиа импекс”, “Монос” компаниуд гар ариутгагч санитолийг техникийн спиртээр хийсэн гэж буруу ташаа мэдээлэл өглөө, стандартын шаардлага хангасан хүнсний гуравдугаар зэргийн спиртээр хийсэн гэж хоёулаа адилхан мэдэгдэл хийсэн байна.

    Гар халдваргүйжүүлэх бодисыг нь Монгол улсын 6159:2010.стандартын этилийн спиртийн 96 хувийн хатуулагтай “тансаг” спиртээр хийх ёстой. Монгол улсад үйлдвэрлэгдэж байгаа хүнсний спиртийг энэ стандартаар альфа,тансаг,онцгой,дээд гэж дөрөв ангилдаг. Гуравдугаар зэргийн спирт гэж энэ стандартад байхгүй.

    Гуравдугаар зэргийн этилийн спирт гэдэг нэр томъёо хэрэглэгдэхээ болиод удсан. 1983 оны стандарт дээр гуравдугаар зэргийн этилийн спирт гэж байсан. Энэ бол техникийн спирт.

    Тухайн компаниуд техникийн этилийн спиртээр үйлдвэрлэж байсан.

    Хоёр компани хоёулаа энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй байсан.

    Мөн “Монос Косметикс” компани дээр гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрүүл ахуйн орчин шаардлага хангахгүй нь тогтоогдсон.

    Хадгалж байгаа спирт нь коридортоо ил,тэр дээгүүр нь оюутнууд нь явдаг гэх мэт.

    Техникийн этилийн спирт бол спирт үйлдвэрлэх явцад эхний нэрлэгээс гардаг бүтээгдэхүүн. Халдваргүйжүүлэх нөлөөллийг үзүүлэх боловч архи,спиртэнд агуулагддаг хорт нэгдийн хэмжээ өндөр,хүний эрүүл мэндэд хортой” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ