• Шилмүүст мод угааж эхэллээ

    Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд 2016-2019 онд нийт 8045 ш нарс мод, 2055 ш гацуур мод сууулгасан. Тэдгээр мод өнөөдрийн  байдлаар  98 хувийн ургалттай байгаа ажээ.

    Агаарын хэм нэмэх хэмд шилжсэнтэй зэрэгцэн өнгөрсөн даваа гарагаас эхлэн өвөлжин утаа, тоос  тортогт  дарагдсан шилмүүст моднуудын титэм, шилмүүсийг угаах ажлыг эхлүүлж 250 орчим  нарс мод угаагаад байгаа аж.

    Мод угаах ажилд мананцар үүсгэгч тусгай зориулалтын машин техникүүд ашиглаж байгаа бөгөөд нийсэлийн хэмжээнд байдаг тусгай зориулалтын 5 автомашинаар ажиллажээ.

    Нийслэлийн нутаг дэвсгэрийн халдваргүйтгэлийн 2 дугаар шат даваа гарагт дууссан бөгөөд 3 дугаар шатны халдваргүйтгэл  4 дүгээр сарын 20-нд эхлэхээс өмнө шилмүүст модны титэм угаах ажлыг дуусгах  хуваарь гарган ажиллаж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ