• Ерөнхий сайд амралтын газар, саун, фитнесүүдийг нээх чиглэл өглөө

    Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд амралтын газар, саун фитнесүүдийг нээх чиглэл өгсөн ажээ.

    Энэ тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Туул гол, Богд ууланд бөөгнөрөл үүсэхээс сэргийлж амралтын газруудыг өнөөдрөөс нээж байна.

    Мөн саун, фитнесүүдийг ч ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, журам гаргаад шат дараатай нээнэ” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ