ДЭМБ: Коронавирусийн халдвар оргил үедээ хүрээгүй байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Margaret Harrison хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Одоо Европт халдварын байдал адил биш байна. Итали, Испанийн шинээр бүртгэгдсэн халдвар авсан хүний тоо аажмаар цөөрч байна.

Турк, Их Британи зэрэг оронд харин шинээр халдвар авсан тоо нэмэгдэж байна. Ганц нэг орноор авч үзэхэд, АНУ-д халдварын байдал хамгийн ноцтой байна” гэжээ.

Margaret Harrison хэлэхдээ, одоо дэлхийд шинээр халдвар авч байгаагийн 90 хувь нь АНУ, Европод бүртгэгдэж байна. Шинэ төрлийн коронавирусийн халдвар оргил үедээ хараахан хүрээгүй байна гэж ДЭМБ үзэж байна гэжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ