60 тэрбумын тэргүүлэгчид ялгүй өнгөрч, МАН-ынхан 60 тэрбумаараа сонгуульдах гэж байгаа юм уу, эсвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үг нь худал болж, төсвийн мөнгөөр сонгуульдах гэж байгаа юм уу. МАН-ынхан АН-ын нэр хүнд нь унасан С.Эрдэнэ даргатай нь сонгуульд оруулахаар чармайж байна. Муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр С.Эрдэнэ ч дуугарах бүртээ намынхаа нэр хүндийг улам унагаж, өнөөдөр АН маань нам биш төрийн эрх мэдлийн төлөөх хар зах болон хувирлаа.
Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нар АН-д мөнгөний босго тавьж, мэдлэг чадвартай, Монголоо хөгжүүлэх сэтгэлтэй шударга гишүүд, нэр дэвших боломжийг хааж байна. Тэд газрын баялаг, газар дээрэмдэн баяжсан МАНАН мафид АН-ыг хаяж өглөө. Тэдний мөнгөнд барьцаалагдсан УИХ-ын гишүүдтэй болж болохгүй ээ Монгол Улс…
Өнгөн дээрээ С.Эрдэнэ сүг болж, үнэн хэрэгтээ АН-ыг Ц.Элбэгдорж удирдаж байна.
Ц.Элбэгдорж гэдэг амиа хоохойлохын тулд дахин энэ намыг тоглоомын нам болгож, бүх хонгилын гардан гүйцэтгэгч болсон Б.Хурц АН-аас хэн нэр дэвшихийг заагаад сууж байна. Ардчиллаа бодоод, АН-аа бодоод, улс эх орныхоо маргаашийн эрх ашгийг бодоод Ц.Элбэгдоржийн энэ тоглоомоос гараа. С.Эрдэнэ ээ.
Намайг АН-аас хөөгдсөн, явсан гэх мэт худал мэдээлэл гарсаар байна. Би АН-аас гараагүй. Гэхдээ 100 сая төгрөг тушаагаагүй” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 cэтгэгдэлтэй
Uuruu jinhene hurgenteigee sug bolj bgaa bizdee
Хшшо