• М.Оюунчимэг:ХААН банкны зээлдэгч ипотекийн зээлээ хойшлуулах хүсэлт өгч байхад нь ээжийнх нь тэтгэврээс татаж авсан байна

    2020-04-15

    УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өнөөдрийн өргөдлийн байнгын хорооны хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Ипотекийн болон эргэн төлөлтийн хугацааг хойшлуулсан ч арилжааны банк дээр үйлчилж чадахгүй байна гэсэн гомдол,санал ирсний дагуу хуралджээ.

    “Нийт зээлдэгчдийн 90 хувь нь хэрэглээний зээлтэй байна.

    Төв банкнаас гаргасан хэрэглээний зээлийг гурван сараар,ипотекийн зээлийг хүү хуримтлалгүйгээр зургаан сар сунгахад эрх зүйн орчин тодорхойгүй учраас мөрдүүлэх тусгай зөвлөмжийг Монголбанкнаас гаргаж,арилжааны банкуудад хүргүүлэхээр боллоо.

    Хэрэглээний зээлд тэтгэвэр,цалин,малчны,даатгуулсан зээл орно гэдгийг маш тодорхой болголоо .

    ХААН банкны зээлдэгч  ипотекийн зээлээ хойшлуулах хүсэлт өгч байхад нь ээжийнх нь тэтгэврээс татаж авсан байна.

    Хаан банкинд онцгой нөхцөл байдалд эх оронч байх,бүх банкны хүрээнд өмнө нь олгосон торгууль,шимтгэл хураамжийг нь цуцлах,хамтран зээлдэгчээс нь зээлийг нь татаж авахыг зогсоох хүсэлтийг хүргүүлсэн” гэв.

    Мөн ипотекийн зээлийн эргэн төлөлийг зургаан сараар хойшлуулах шийдвэрт зөвхөн ипотекийн найман хувьтай төдийгүй тухайн банкны эх үүсвэрээр зээл авсан хүмүүс Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа шийдвэрийг үйлчлэхэд зохицуулалтыг нь тодорхой болгох чиглэл өгжээ.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ