Д.Нарангэрэл:Тэр хоёр иргэн харшлын шинж тэмдэгтэй байсан учраас хурдавчилсан оношлуураар эерэг гарсан

2020-04-15

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Дэлхий даяар коронавирусын тархалт эрчтэй нэмэгдэж байна. Өмнөх цар тахлуудыг бодвол халдвар 2-3 дахин эрчтэй тархаж байна.

ОХУ-д 60 хувь нь Москвад тархаж байгаа бөгөөд ихэнх тохиолдол нь шинж тэмдэггүй тархаж байгаа аж. Олон нийтийн газраар явахгүй байхыг сануулж байна гэв.

Японд нэг хоногт 424 тохиолдол шинээр бүртгэгдэж, халдвар дахин тархаж эхэлжээ.

БНХАУ-д 32 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд тэдгээр хүмүүсээ 28 хоног тусгаарлах шийдвэр гаргажээ.

Монголд халдвар бүртгэгдээгүй байна.  Өчигдөр “Сонгдо” эмнэлэгт хоёр хүний халдвар хурдавчилсан оношлуураар  эерэг гарсан ч лабораторийн шинжилгээгээр сөрөг гарсан. Энэ нь Монгол нутагт коронавирус байхгүйн баталгаа боллоо.  Тэдгээр хоёр иргэн харшлын шинж тэмдэгтэй байсан учраас хурдавчилсан оношлуураар эерэг гарсан гэлээ.

 

Gereg.Mn

ЭМЯ-наас мэдээлэл хийж байна

Posted by Gereg.Mn on Tuesday, April 14, 2020

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ