• Гадаадад хүндрэлд орсон иргэн бүрт сарын 500 ам.долларын тэтгэмж олгох хуулийг төслийг өргөн барилаа

    2020-04-15

    УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийж байна.

    Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Цар хүрээ тэлж байгаа үед төрөөс оновцтой бодлогыг явуулах зайлшгүй шаардлагатай байна. Үүнээс гадна нийгэм,эдийн засгийн хүндрэлийг төрөөс ямар бодлого хэрэгжүүлж,ажлын байраа хэрхэн хадгалах асуудал маш чухал асуудал болсон байна.

    АН-аас гадаад байгаа иргэдийн эрхийг хамгаалах тогтоолын төслийг боловсруулж өргөн барихад бэлэн болсон. АН-аас коронавирустэй холбоотойгоор дөрөв дэх тогтоолын төсөл саналаа УИХ,Засгийн газарт өргөн барьж байна.

    Тогтоол,хуулийн төслүүдийг эрх баригчид үл ойшоож,хайхрахгүй байгаа гэдгийг онцолж хэлмээр байна.

    Гадаад улсад байгаа иргэдийн эрхийг хамгаалах тухай тогтоолд:

    1. Эх орондоо ирэх хүсэлт гаргасан,хүндрэлд орсон иргэн бүрт сар бүр 500 ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх
    2. Иргэдийн эрхийг хамгаалах Түр журам боловсруулах
    3. ЭСЯ,Консулын газрыг хөгжлийн бэрхшээлтэй,санхүүгийн хүндрэлд орсон хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг бүртгэх ажлыг эхлүүлэх зэрэг багтсан.
    Эхний ээлжинд 50 мянган хүнд тусламж шаардлагатай гэж үзэж байна.

    Нэн яаралтай горимоор хэлэлцэж батлахыг хүсч байна.

    Шууд үзэх:

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Нэгэнт л гадаадад байгаа иргэдээ авчрах боломжгүй байгаа энэ үед маш мэдрэмжтэй чухал асуудал .Австралид байгаа иргэд юун дархлаагаа дэмжих, хэзээ байрнаасаа хөөгдөж голын эрэгт очих бол гэсэн айдастай байна.

    Холбоотой мэдээ