• Коронавирус цельсийн +92 градуст л устаж байсныг эрдэмтэд тогтоожээ

    2020-04-15

    Францын эрдэмтэд коронавирус нь өндөр температурт урт хугацаанд тэсвэртэй болохыг тогтоожээ. Тухайлбал,цельсийн 60 градуст нэг цагийн турш байлгахад вирус идэвхжил бага зэрэг буурсан боловч идэвхтэй хэвээр байсан байна.

    Харин буцлах температур буюу цельсийн 92 орчим градуст байлгаснаар вирус бүрмөсөн устжээ.

    Судалгааны урьдчилсан дүн шинжилэх ухааны bioRxiv.org вебсайт дээр нийтлэгджээ.

    Сармагчны эсийг коронавирусээр халдварлуулан туршилтаа явуулсан байна. Тодорхой хэмжээний хэмд халаахад идэвхжил нь бага зэрэг буурах хандлага ажиглагдсан ч бүрмөсөн устаагүй байна.

    Өмнө нь хийгдсэн хэд хэдэн судалгаагаар вирус нь хүрээлэн буй орчин нөхцөлөөсөө хамааран өөр байдлаар хариу үйлдэл үзүүлдгийг тогтооосон юм.

    Тропикийн халуун орнуудад харьцангуй цөөн тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор зарим эрдэмтдийн хувьд дэлхийн хойд хагас дахь халдварын эрч дулааны улирал болж,нар шархад устана гэсэн байр суурьтай байна. Харин зарим судлаачдын зүгээс зуны улиралд ч халдвар үргэлжилнэ гэж үзэж байгаа юм.

    Эх сурвалж:South China morning post

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ