• Иргэд зээлээ төлдгөөрөө төлнө,харин сард төлөх мөнгөний хэмжээ нь 20 орчим хувиар буурна

    2020-04-15

    Монголбанкны Мөнгөнийн бодлогын хорооноос хэрэглээний зээлийг хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэрийг гаргасан.

    Монголбанкны Мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа “Хэрэглээний зээлийн хугацааг 12 сараар сунгаж байгаа шийдвэр нь эргэн төлөлт нь хүндрээд доголдол үүссэн зээлүүдэд хамаатай.

    Тэтгэврийн зээлээс бусад цалингийн,хувь лизинг зэрэг зээлүүд орж байгаа.  Мөнгөний бодлогын шийдвэр эдийн засагт хэрэгжих зам нь банк,тэр дундаа зээлээр дамжин хэрэгждэг.

    Хэрэглээний зээл дээр хугацааг нь сунгахаар тухайн зээлдэгчийн эргэн төлөлтөд төлж байгаа мөнгөний дүнг бууруулж өгч байгаа. Сард төлөх төлбөрийн хэмжээ буурна. Бид нарын тооцож байгаагаар банкинд төлж байгаа зээлийн төлбөр 20 орчим хувиар буурна. Цаад зээлдэгчийн гар дээр үлдэж байгаа мөнгөн хөрөнгө 20 орчим хувиар нэмэгдэнэ.

    Энэ мөнгө хэрэглээндээ зарцуулж,эсвэл хадгаламжиндаа хийж болно” гэв.

    Товчхондоо зээлээ огт төлөхгүй байж болно гэсэн үг биш. Харин сард төлдөг эргэн төлөлтийн хэмжээ нь 20 орчим хувиар буурах аж.

    Эдийн засагчдын зүгээс цалин орлого нь тасалдаагүй бол зээлээ хугацаанд нь төлөөд явж байх нь иргэнд ашигтай гэж үзэж байна. Учир нь зээлээ хэдий хурдан төлнө, төдийчинээгээр зээлийн үндсэн төлөлт болон нийт зардал буурдаг.

    Бичлэг үзэх:

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Энэ ч естой худлаа төөрөгдөл байна 20% төлөхгүй гэхээр зээлийн хүү авахгүй гэсэн үгүү үндсэн зээлийн төлөлтийг бүр 20%бууруулж дахиж нөхөн төлөхгүй гэсэн үг юмуу жишээ гаргаад үзүүлчмээр юм 

    • НД шимтгэлийн мөнгөөр тусгай сан эсвэл нийгмийн даатгал банк байгуулмаар юм тэндээсээ тэтгэврийн болон халамжийн зээл бага хүүтэй олгож аривжуулах хэрэгтэй  тэхдээ орон тоо багатай цахим банк байж болно зөвхөн тэтгэвэр халамжийнханд үйлчилдэг байх аймаг аймгыг нд хэлтэс дээр байрлуулж үйл ажилгааг хавсран явуулбал орон тоо цалинг хэмнэнэ

    • Ажлаа хийж бга төрийн албан хаагчид төлөх хэрэгтэйштээ. Хүний өмнөөс зээл авсан юм шиг юм л бол төрлүүгээ дайрах юм. Аргагүй ажилгүй болсон төлөхөд хэцүү болсон иргэдээ харж үзэх хэрэгтэй л байх.

      • Төрийн албан хаагчийн гэр бүлийн нэг нь ойлгоогүй бол яах вэ…хамгийн сайн НДШ төлдөг хүмүүс бол төрийн алба болон төслийнхөн байдаг. Энэ төлсөн татвараа энэ үед буцаагаад авсан ч болохоор ш дээ.

    • estoi vlger has bank ni hvvgee tuluud vndsen zeelee hoishluul l gej bn bankind hii demii hvv tuluh yum bn lee sh dee daraa ni dahiad vdsen tulultuu hvvteigee hiine gej bn lee estoi bvtehgvi 

      • Нэгэнт та зээл авсан бол төлөх үүрэгтэй. Үнэхээр орлого тасалдсан бол төр хугацааг нь хойшлуулж /үндсэн зээл төлөх/ өгч байгаа нь том дэм. Манайхан зарим нь огт хүү төлөхгүй, бүр зарим нь зээлээ ч төлөхгүй байх гээд байх шиг. Тийм үлгэр хаана ч байхгүй шүү дээ. Боломж олдвол төлж л байх хэрэгтэй.

    • 3хан сараар хойшлуулж чадахгүй энэ гараад байгаа мэдээлэл нь хэрэгжихгүй иргэдийг дэмий эргэлзээнд хүргээд 

    • Цалингийн зээлтэй хүмүүс хаан банкан  дээр очиж өргөдөл бичиж өгөөд хугацаагаа сунгаж болж байна.гэвч сунгасан сар заавал хүү илүү төлөх юм байна лээ.Төлсөн хүү нь үлдсэн зээлээс биш нэмэлт хүү байна лээ.Мэдээж яаж зүгээр сунгах вэ дээ банк шүү дээ яаж ашигтай ажиллахаа мэдэх байх л даа үлгэр юмдаа

    • Төр нь үнэхээр 3хан сая иргэндээ тууштай шийдвэр гаргаад хэрэгжүүлэх чадвар алга даа. Банкнуудын доор хүчин мөхөсдөж байгаа өрөвдөлтэй төрөөр яана даа

    • Голомт банк цалингийн зээлээсээ урьдчилж төлчихөөд байхад зээлийн хүүгээ бууруулдаггүй юмуу, зөвхөн төлөх зээл чинь хугацаанаасаа өмнө дуусна гэсэн сонин хариулт өгөхийм, тийм бол хоцорч төлсөн мөнгөнд хүү, алданги тооцдогоо болимоор юм

    • Төрийн албан хаагч хүн бишэш дээ угаасаа 6 сар зээлээ сунгаж болно доо төлөхгүй биш төлийш угааса банк эхлээд хүүг нь авч шулж байна ш дээ банк шулахаас өөр юм мэдэхээ больсон хөгийн газар болоод байна даа 

    • Тэгээд л эргэн төлөлт нь хүндрээд доголдсон хүнд хамаатай гэж солиорох юмаа.  Доголдсон хүн гэж ер нь хэн юм. Еэвэнгийн 2 тал шиг юм битгий яриад бай. Эргээд өмнөх зээлийн хугацааг 3 сараар царцаадаг тайгаа ижил болгоод замхруулах гээд бх юм. Сунгах хүсэлтэй нь сунгаад явна биз дээ. Яаж ард иргэдэд ашигтай талаас шийдэх вэ гэхээсээ илүүтэйгээр саад тотгор гаргахыг  зорих юм даа банкнууд.

    • Hoeriin hoorind heregjihgvi huuli dvrem gargaj irehiinmaa ternii orond hoishluulj bga bil niiteer ni houshluulaad l hoishluylahgvi bol bvr bolih heregtei sh dee bankruu hvselt yawuulahaar shal eegvv yum yaritsgaana tgd l hvmvvs butsaad l toldogooroo tolood l yawahiin bn gd l neg odriin tsag zawaa aldaal yawaad bn sh dee

    • Банкууд хадгаламжийн хүүгээ бууруулах болохоор гэрээ энэ тэр хийхгүй шууд бууруулдаг хэрнээ зээлийн ямар нэгэн нөхцөл өөрчлөхдөө заавал дахин гэрээ хүсэлт энэ тэр гээд олон юм шаалдах юм даа.

    • Банкууд дээр хэрэгжихгүй бна шдээ. Цалин 740.000 орж ирхэд тэр чигээр нь л ЗЭТ гээд аваад явж бна шд энэ асуудал зүгээр үү

    • Бодит байдал дээр хэрэгжихгүй байна. Хас банк төл гэсэн шаардлага тавьж байна. Бэрс капитал банк бус санхүүгийн газар зээлээ төлж чадахгүй бол машинаа авчирч өг гэж байна. 

    • Цалингаас өөр орлогогүй хүмүүс яаж амьдрахын бусад өрхийн орлого нь зогсоод бхад цалингийн зээлээихойшлуулаад яадаж хүүгээ аваад байж болно ш дээ Хас банк лав хэрэгжихгүй байна аа.

    • Хөнжлийхөө хэрээр хөлөө жии гэдэг шг чадалдаа тааруулж зээл авч байя. Хэн ч ав гэж албадаагүй бхад баахан хөдлөх хөрөнгөнд зориулж зээл авчаад одоо майлаад яахав. ББСБ с өндөр хүүтэй машины зээл бол тэнэглэл нээрээ

    • ямар төлөхгүй гэж байгаа биш дээ засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу л түр хойшуулж цалинтай хэвийн ажиллахаараа төлнөө гэж байхад

    • засгийн газар ард түмнээ бодолцсон зөв шийдвэр гаргаж байхад дунд нь монгол банк нугалаа үүсгэж ард түмнийг турхирахаа боль л доо

    • их зээлтэй бол хугацааг хойш нь сунгах боломжгүй ч гэх шиг бага зээлтэй хүнд хэрэгжинэ гээд нугалаа үүсгээд байх юмаа

    • энэ гаргасан шийдвэр чинь банкин дээр хэрэгжихгүй байнаа голомт банк монгол банкнаас шийдвэр ирээгүй гээд байх юм аль нь худлаа яриад байгаа юм бэ 

    • Шал худлаа багш болоод төрийн албан хаагчийн цалингийн зээлийг шууд л авч байна .тийм юм бхгүй гэж бн лээ хас банк

    Холбоотой мэдээ