• Хэрэглээний зээл олгоход өрхийн гишүүдийн орлогыг хамтад нь тооцдог боллоо

    2020-04-17

    Монголбанкнаас өнгөрсөн нэг дэх өдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэрэглээний зээлийг олгоход гол шалгуур болгодог өр,орлогын харьцаанд өөрчлөлт оруулсан тухайгаа мэдээлжээ.

    Өр,орлогын харьцааг хялбараар тайлбарлабал тухайн хүний орлогын хэдэн хувь нь гар дээр нь,хэдэн хувь нь зээлд төлөгдөхийн харуулдаг харьцаа юм.

    Өмнө нь зээл хүсэгч иргэний зөвхөн өөрийнх нь орлогыг тооцдог байсан бол шинэ аргачлалаар зээл хүсэгчийн өрхийн гишүүн буюу эхнэр,нөхрийнх нь орлогыг хамтад нь тооцохоор болсон байна. Ингэснээр зээлийн хэмжээ нэмэгдэх юм.

    Энэхүү шинэ аргачлал нь дараахь хэрэглээний зээлийн төрлүүдэд хамаатай:

    Эх сурвалж:Монголбанк

    Харин хадгаламж барьцаалсан зээл болон ипотекийн зээл хамрагдахгүй юм.

    Банкуудад хэзээнээс үйлчилж эхлэхийг Монголбанкнаас тодруулахад “Өнгөрсөн нэг дэх өдөр буюу дөрөвдүгээр сарын 13-нд албажиж гарсан. Банкууд хүсэлтүүдээ аваад эхэлчихсан байх ёстой” гэв.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ