Г.Сугарбат:Маск зүүгээгүй бол Зөрчлийн тухай хуулиар 150 мянган төгрөгөөр торгуулна

2020-04-14

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат маск зүүгээгүй иргэдийг Зөрчлийн тухай хуулиар 150 мянган төгрөгөөр торгож эхлэхийг анхаарууллаа.

“Зөрчлийн тухай хуулийн 5.13-аар 150 мянган төгрөгөөр торгоно.

Заавал албадлагын арга хэмжээ авхуулахгүйгээр аяндаа нэгдэж,халдвар хамгаалалтын  дэглэмээ чанд сахихыг хүсч байна” гэв.

Мөн ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Иргэн та маск зүүхгүй бол санаатайгаар энэ өвчнийг олон нийтэд халдааж байна гэж үзэхэд хүрч байна. Тэгэхээр ерөнхийдөө гэмт хэрэгтэн болж тооцогдоно” гэлээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ