
ОБЕГ-ын дарга Т.Бадралын мэдээлснээр гадаадаас 8 мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргажээ. Гэвч Монголд ирээд тусгаарлах орны хүрэлцээгүйгээс тэр болгон авчирч чадахгүй байгаа. Тиймээс Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг зургадугаар сарын 1-нд хүлээж авч, эхний ээлжид коронавирусийн тусгаарлалтад ашиглах УОК-ийн шийдвэр гарсан гэж ОБЕГ-ын дарга Т.Бадрал мэдэгдлээ.
Уг эмнэлгийг ашиглалтад оруулахад 8 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд Засгийн газар уг хөрөнгийг яаралтай горимоор шийдэхээр ажиллаж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй