• “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүнээс түргэвчилсэн оношлуураар коронавирусын халдвар илэрчээ

    2020-04-14

    “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт хавдрын улмаас эмчлэгдэж байсан 80 гаран насны нэг хүн мөн амбулаториор үйлчлүүлж байсан уушгины бронхиттой нэг хүн,нийт хоёр хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг буюу халдвартай гарчээ.

    Энэ талаар Д.Амбасэлмаа “Уушиг нь өвчлөлтэй байсан учраас коронавирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ хийсэн байна. Уушгины бронхиттой хүнд мөн шинжилгээ хийхэд эерэг гарсан байна.

    Халдвар илэрсэн 80 настай хүний хувьд ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-ны өдрүүдэд Улаан-Үд явж ирээд гуравдугаар сарын 20-доор өвөө дээрээ очсон байжээ.

    Тийм учраас халдвар авсан байж болзошгүй гэж шинжилгээ хийсэн байна”

    Түргэвчилсэн оношлуурын хариуг заавал PCR-аар шинжилгээгээр батлах ёстой учраас шинжилгээний дээж авчээ. Түргэвчилсэн оношлуурын мэдрэг чанар янз бүр гэлээ.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ