Д.Наранбаатар:Монголд аюулын харанга нэгэнт дэлдсэн учраас сумын төв дээрээ хүртэл шинжилгээ хийдэг болох хэрэгтэй байна

2020-04-14

“Оном” сангийн эрдэмтийн зүгээс Монгол улс шугаман өсөлтөөс экспоненциал өсөлт рүү шилжихэд,дотооддоо халдвар тархахад тун ойрхон байгааг анхааруулж, мөн эрдэмтдийн үгийг Улсын онцгой комиссын төвшинд авч хэлэлцэхгүй байгааг шүүмжилж байна.

Одоо ОХУ-д гал асч байгаа учраас хойд  хил дээрээ хяналтаа улам чангатгах хэрэгтэй байна

“Оном” сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар “Коронавирусын халдварын эхний нэг сая болоход дөрвөн сар шаардагдсан бол хоёр сая болоход хоёрхон долоо хоног болсон. Энэ өвчний тархалт бол экспоненциал өсөлттэй. Монгол улсын хувьд шугаман өсөлттэй явж байсан бол өнөөдөр хоёр дахин өсчихсөн.

Эдгээр тохиолдлуудын хувьд дандаа гаднаас ирсэн гэдэг нь сайн мэдээ боловч энэ нь голомтот халдвар Монголд гарахгүй гэсэн үг биш.

Гарах магадлал өдөр болгон нэмэгдэж байна.

ОХУ-д гал асч байна. БНХАУ-д гал гарч байхад тэсээд гарсан. Одоо ОХУ-д гал асч байгаа учраас хойд  хил дээрээ хяналтаа улам чангатгах хэрэгтэй байна.

УОК-ын шийдвэрүүдэд эрдэмтдийн оролцоо байхгүй шахам хэвээр байсаар л байна.

Гадаадад байгаа хүмүүсийн хувьд аль болох байгаа газартаа амиа аваад гарахыг уриалмаар байна

Миний хувьд улс орондоо эрсдэл дагуулаад очих сонирхол алга. Гадаадад байгаа хүмүүсийн хувьд ямар нэгэн байдлаар амиа аваад гарах зохион байгуулалтаа хийх хэрэгцээ үнэхээр их байна. Өөрсдөө олон орноор дамжин явж эрсдэлд орох биш,галын намдтал өөрийнхөө аюулыг байдлыг хангаач гэж хэлмээр байна.

Залуучуудын хувьд халдвар тараах хамгийн өндөр эрсдэлтэй учраас хорио цээрийн дэглэмийг чанд сахихыг уриалж байна. Зүгээр нэг вирус биш 50 жилд нэг тохиолддог цар тахалтай тэмцэж байгаа гэдгээ иргэн бүр ухамсарлах хэрэгтэй байна.

Монгол улсад голомтот халдвар гарч ирээд,алдвал асуудал маш хэцүү шүү гэдгийг ард иргэд,Засгийн газар бүгд ойлгох хэрэгтэй.

Нөхцөл байдал алгуурхан муудаж байгаад өнөөдөр аюулын харанга цохилоо. Цаашид Монгол улсын Засгийн газар:

  • Шинжилгээний багтаамжийг эрс нэмэгдүүлэх

Сумын төвдөө хүртэл коронавирусын шинжилгээ хийдэг болох хэрэгтэй

  • Хавьтлын тандалт судалгаанд мэдээллийн технологийн арга хэрэгслийг ашиглах 

Тэр хүний санаж байгаагаар,эсвэл тэр хүний хэлснээр биш,тандалт судалгааг технологиор шийдэж,цаг хугацаагаа хэмнэх хэрэгтэй байна.

  • Эрүүл мэндийн салбарын багтаамж,хүний нөөцөө сургалтад хамруулах шаардлагатай байна.

Амьсгалын аппаратыг ажиллуулж чадах,туршлагатай ажиллах хүчин маш хомс байна. Тэр бүгдээ сургалтад хамруулах хэрэгтэй. Бид машин,тоног төхөөрөмжөө гаднаас худалдаад авчихаж болох ч түүнийг нь ажиллах хүчин байхгүй бол ямар ч хэрэггүй.

Шууд үзэх:

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • энэ хүн ингээд л дутаад, холоос зааварлаад байдаг болчлоо. Төсвөөс тэрбум тэрбумаар нь төсөл авчихаад хийсэн ажил нь яамныхаа зөвлөл дээр унахад сонсоод сууж л байлаа. Сайхан ярьдаг болохоос сайн хийдэг хүн биш шүү дээ. Оном сангийн хэдэн эрдэмтэн гэж ирээд л нөгөөдүүлээ магтахын, баахан туршлагагүй амьтадын цуглуулга.

  • Энэ нөхрийг зайлуулаач ээ. Эмч биш хүн эрүүл мэндийн зөвлөгөө өгч болохгүй гэсэн хууль нь байдаггүй  бол яаралтай гаргах хэрэгтэй. Google-ээс хайж байгаад буруу зөв нь мэдэгдэхгүй хэдэн юм уншчихаад хүмүүсийн толгой эргүүлээд байх юм. Энэ балайг зарим нэг нь битгий өөгшүүлээд бай. Хүмүүсийн өвчин хавар сэдэрдэг бол энэ нөхрийнх улирал харгалзахгүй юм. 

  • zov zov odoo ali hediin end tend tenesen balai umuudaas haldvar hezee hoino garaad baina shdee…. tenemelyyd ali hediin ochnoon hyntei uulzaj uchirsan mongoloor neg tenecheed baina…delgyyr horshoo yu baidgiin yavdag byh gazraar yavchaad , 1 sard solongos yavaad ircheed odoo dongoj hamag geriinhendee taraachaad ilerch baina shdee…!!!

  • орост максим шевченко гэж нэртэй сэтгүүлч шинжилгээгээр корона илрээгүй боловч шинж тэмдэг тодорхой байсан тул томографи хийлгэж байж мэдэж эмчилсэн байна. Тэр түргэн оношлуур чинь өвчтэй хүн дээр 2 ч удаа сөрөг гарсан байна штээ. Тиймээс монголд хийж байгаа тэстүүд сөрөг гарсан гээд тайван суух боломжгүй болж байна. Энэ вирус чинь шууд илрэхгүй байх тохиолдол түгээмэл байна. Рентген хүртэл дутуу хардаг учраас томографи шинжилгээгээр л харагддаг тохиолдлууд байна гэнэ дээ.  

  • УОК   нэг  удаагийн  хуулиндаа  эдгээр  санааг  зүйлчилж  өгөх  хэрэгтэй.  Хэдэн  эмч  байгааг  нь  эмчлэх  гэж  л  зүтгэнэ.  Тэгээд  дийлэхээ  байвал  хэн  ч  туслахгүй.  Бүх  дэлхий  сандарч  байна.Маск  гар  угаахаас  илүү  хийх  ажил  их  байна  аа.

  • Энэ эмчийн яриаг дандаа сонсдог.Ярих болгондоо дандаа муулж ярьдаг.Өөрөө тэгвэл үнэтэй хувь нэмэрээ оруулаач..Ирээд ажиллаач..Манай улс хир чадалаараа ажиллаж байна..Дотор нь ороод ажиллавал өөрт нь нэг юм бодогдох байлгүй..Дандаа муулна..Тэр зөвөлгөөгө өгөх ёстой газар нь өгөөч..Тэгж байхаар яаж аюулаас сэргийлэх талаар зөвөлгөөг сайн өгөөч..Яриаг сонсох болгонд муулах юм.

    • Uuruu gadaadad ajillaj amidardag erdemten sudlaach hun shuudee.Mongold ochii gesen ch buh hil hyazgaar haalttai  damjin ochih ch bolomjgui  baigaashdee.Naad erdemten chin  muulaad baigaa yum alga, manai odoogiin bodit baidal, sistemiin aldaa gajigiig n heleed ugch bna.Harin ch bayarlalaa gej heleh heregtei.Manai eruuliig hamgaalahiin erdemten ajiltanuud n dandaa ternii helseneer, tendehiin medeeleeneer gesen hayagaa manasan tv iin hutlugch shig yumnuud l baigaashdee.Harin ch ene hunii anhaaruulj, sanuulj baigaa zuvluguug odoonoos yaraltai heregjuulj ehleh heregtei bna.Standartiin mask hiij chadahgui manai uls hyanaltaa aldval suirel gesen ug

  • Наранбаатар эмч энэ өвчнийг анх гарах үеэс эхлээд л сэрэмжлүүлсэн шүү. Эрдэмтдийн үгийг үнэхээр анхааралтай сонсох цаг нэгэнт болсон гэж бодож байна. Хятадын тэр аймаар голомтоос орж ирээгүй халдварыг бид хойд хилээрээ дамжуулан аваад байгаа нь анхаарал татахаас өөр аргагүй. яагаад гэвэл бид хойд хилээ сул анхааралгүй орхиод байна. одоо вирус хаанаас л бол хаанаас орж ирэх боломжтой болчихсон гэсэн үг. Амар зочид буудлын халдвар,  хамгааллын асуудал ямар байгаа бол. Тэнд вирус тээгчтэй хавьтал болсон хүмүүс мэдээж байгаа. Түүний хавьтлын хавьтал гээд өсөх вий гэж санаа зовж л байна шүү

  • Энэ нээрээ үнэн элдэвтэй гөлөг шүү. Өөрийгөө эрдэмтэн гэчихсэн. Хэдэн болсон болоогүй лаб-ын тоног төхөөрөмж хандиваар оруулчихсан. Өөрийнх нь алдааг хэлсэн хүнрүү үсчээд дайрчихдаг. Титэм вирус гэж яг юу вэ гэдгийг орчуулаад харсанаас цаашгүй. ийм гөлөгнүүдийг зайлуулаачээ

  • Өвчнөөр далимдуулж сенсааци хийсэн попордог нөхдийн нэг байна даа. Тийм л юм бол Монголдоо ирээд голомтон дээр нь ажиллал даа. Гомо ч юм шиг сонин гар

  • Чамаар хэлүүлэлтгүй мэдэж л байгаа шт, хүмүүсийн ажлыг хийлгэ л дээ. Хаанаас амилаад ирсэн үлгэрийн баатар вэ

    • Чи чинь хаашаа хүн бэ Нэг ч эрдэмтэн судлаач байхгүй зөвхөн дээш алгаа тоссон онцгой комисс гэж юу байдаг юм Аль улс иргэдээ амьд үлдээж чадах вэ гэдэг дээрээ тулна Юм л бол тусламж гуйх бүрт туслаад байдаг боломж аль ч улсад хомс байхгүй болно

  • Тодорхой юм яриад л алсаас шүүмжлээд сууж байдаг сонин нөхрийг сүүлийн 3 сар яг биет үр дүнтэй зүйл ярихыг сонссонгүй. Энэ үед тусалж чадахгүй бол дуугай л байх нь эергээр дархлаа дэмжих гээд байна “Оном” сангийн тэргүүнээ

  • Улсын тендер авч хөрөнгөжих, олны танил бол улс төржих, төрд шургалан эд хөрөнгө эрх мэдэлтэй болох гэсэн 80 оны өлөн банди нар бөгсд долоох цүнх барих банди болох алиалагч хийх, эрдэмт, шударга хүмүүнлэг  хүний дүр исгэх гээд зорилгодоо хзрэх гээд улайрдаг болжээ хөөрхий. ЭНЭ эрдэмтэн гэгдэх залууд мэдэхгүй сэдэв алга мэддэг ухаан бүүр алга.

  • Энэ нөхрийг зайлуулаач ээ. Эмч биш хүн эрүүл мэндийн зөвлөгөө өгч болохгүй гэсэн хууль нь байдаггүй бол яаралтай гаргах хэрэгтэй. Google-ээс хайж байгаад буруу зөв нь мэдэгдэхгүй хэдэн юм уншчихаад хүмүүсийн толгой эргүүлээд байх юм. Энэ балайг зарим нэг нь битгий өөгшүүлээд бай. Хүмүүсийн өвчин хавар сэдэрдэг бол энэ нөхрийнх улирал харгалзахгүй юм.

Холбоотой мэдээ