• Б.Ууганбаяр:Гэртээ тусгаарлагдах байсан таван иргэн гэртээ харилгүй,гадуур олон хоног явсан тохиолдол гарсан

    2020-04-14

    ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

    “Хаяган дээрээ байхгүй,иргэний бүртгэл зөрөх асуудал гарч байна. Эрдэнэтэд тусгаарлах байрнаас гарсан таван иргэн гэртээ хариагүй удсан тохиолдол байсан. Үүнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцсон.

    Бүх гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүсийг хянах ажлын хэсгийг шуурхай штаб дотроо байгуулчихсан.

    2,000 орчим хүн гэрээр тусгаарлагдаж байгаа. Хариуцлагатай байгаач гэдэг нэг л зүйлийг хэлье. ОБЕГ,цагдаа,мэргэжлийн хяналт,эрүүл мэндийн байгууллага гээд бүгд л хамтран ажиллаж байна” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Ийм ухамсар дорой хүмүүсийг яах гэж авч ирдэг юм бэ? Хэдэн хариуцлагагүй хүмүүсээс болж монгол үндэстэн тархвал хохирох юм уу ? Иргэдээ авч ирнэ гээд данхалзаад байгаа төрийн түшээд нь өвчин тархвал хэргээ үүрэх байлгүй дээ

    Холбоотой мэдээ