• Өндөржүүлсэн бэлэн байдлын үед гарч буй зөрчлүүдийг зохицуулах тусдаа хуультай болно

    2020-04-14

    ОБЕГ-ын дарга Т.Бадрал УОК-ын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар танилцууллаа.

    “Монгол улсын Ерөнхийлөгчөөс,ҮАБЗ-өөс Онц байдлын тухай болон Гамшгийн тухай хуульд яаралтай өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатайг зөвлөсөн. Үүний дагуу Ж.Энхбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед гарч буй зөрчлүүдийг зохицуулах хуулийн төсөл боловсруулалтын шатандаа явж байна. Яаралтай горимоор хэлэлцүүлнэ.

    Удахгүй Засгийн газарт санал оруулж,УИХ-д өргөн баригдана” гэлээ.

    Мөн иргэн та маск зүүхгүй бол санаатайгаар энэ өвчнийг олон нийтэд халдааж байна гэж үзэхэд хүрч байна. Тэгэхээр ерөнхийдөө гэмт хэрэгтэн болж тооцогдоно гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ