• Т.Бадрал:Барилга дээр ажиллахаар ирэх Хятад иргэдийг 35-40 хоног тусгаарлана

    2020-04-14

    Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

    ОБЕГ-ын дарга Т.Бадрал “ОХУ-аас 282 иргэдээ хүлээн авсантай холбоотойгоор халдвар авсан иргэдийн тоо огцом нэмэгдсэн. Цаашдаа гадаадаас ирэх иргэд энэ халдварыг импортлогч болж байна.

    Онгоц гэдэг маань өөрөө халдвар дамжуулах голомт болж байгаа учраас гадаадад байгаа иргэддээ наашаа ирэх гэж яарах хэрэггүй байна.

    Маргааш БНХАУ-ын Эрээн хотод байгаа иргэдээ татан авахаар болсон.

    Санхүүгийн хүндрэлд орсон иргэдэд тусламж үзүүлэх талаар санал орж ирсэн. Нэг хоногт өдөрт оногдох мөнгөн дүнд оновчтой болгох,хамруулах шаардлагыг нарийсгаж Засгийн газрын хуралдаанд танилцуулна

    Замын-Үүд болон Гашуунсухайт боомтын барилгын ажлыг эхлүүлэх БНХАУ-ын ажилтнуудыг авчирна. Эдгээр хүмүүсийг нутагт нь 14 хоног, Монгол Улсын хилийн заагт ирсний дараа ахин 21 хоног зэрэг нийт 35-40 хоног тусгаарласны дараа,барилгын ажлаа эхлүүлэхээр шийдвэрлэсэн гэлээ.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ