• Н.Батжин:Зээлдэгч банкин дээр гэрээгээ шинэчлэхдээ хугацааг хойшлуулах,хэмжээг бууруулахын алийг ч сонгож болно

    2020-04-14

    Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос гаргасан ипотекээс бусад хэрэглээний зээлийг 12 сараар хойшлуулсан шийдвэрийн талаар Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжингаас тодрууллаа.
    -Иргэдийн зүгээс зээлийн эргэн төлөлтөө хойшлуулбал үндсэн зээлд хоёр удаа хүү бодогдох асуудал яригдаад байна. Үүнийг тайлбарлаж өгнө үү?
    -Юун түрүүнд зээлтэй холбоотой гарсан хоёр төрлийн шийдвэрийг тайлбарлая. Нэг нь ипотекийн зээлийг зургаа хүртэл сараар хойшлуулах, нөгөө нь ипотек, тэтгэврийн зээлээс бусад төрлийн хэрэглээний зээлийг 12 хүртэлх сараар сунгах хоёр өөр шийдвэр гарсан.

    Ипотекийн зээлийн хувьд зургаан сар  хүртэлх хугацаанд үндсэн төлбөр болон хүүг нь хамт хойшлуулах боломж олгож байгаа.

    Тиймээс банкиндаа хүсэлт гаргаад, зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулсны үндсэн дээр төлбөрөөс түр хугацаагаар чөлөөлөгдөж болно.
    Харин өчигдөр (4-р сарын 13) гаргасан хэрэглээний зээлийг хойшлуулах Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийн хувьд сард төлөх дүнг нь бууруулж өгч байгаа. Уг шийдвэр нь зээл төлөлтийг царцаах талаар биш харин иргэдийн зээлийн дарамтыг бууруулах, хугацааг 12 хүртэл сараар сунгаснаар зээлийн төлөлтийг тархааж, сард төлөх хэмжээг бууруулахад чиглэсэн. Харилцагч банктайгаа яриад зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахдаа төлөлтийг хойшлуулах эсвэл бууруулах янз бүрийн сонголтууд бий болно.

    Энд тэмдэглэж хэлэхэд Монголбанкнаас иргэнд олгосон зээлд хүүгээс хүү бодох, нийлмэл хүү тооцохыг хориглосон.

    Тэгэхлээр энэ нь хоёр удаа хүү бодож байгаа хэрэг биш. Арилжааны банкны талаар ярих үед нэг талд нь зээл гэж байхад нөгөө талд нь хадгаламж гэх мэт эх үүсвэр байдгийг санах хэрэгтэй. Банкны зээлийн төлөлт буурсан ч хадгаламжинд хүү төлсөөр л байгаа. Үүн дээр мөн эрсдэлийн сангийн, үйл ажиллагааны зардлууд нэмэгдэнэ.
    -Хэрэглээний зээлийг 12 сараар хойшлуулах шийдвэрт тэтгэврийн зээл хамрагдаж байгаа юу?
    -Энэ удаагийн шийдвэрт банкнаас олгосон цалин, лизингийн зээлүүд хамрагдаж байгаа, тэтгэврийн зээл хамрагдахгүй.

    Учир нь улсаас тэтгэвэр,тэтгэмжийн олголтыг хэвийн үргэлжлүүлж байгаа үед орлого нь тасалдсан гэж үзэхгүй.

    -Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн гэрээгээ сунгахад заавал хүндрэлд орсон, орлого нь тасалдсан гэх нотлох баримт шаардлагатай юу?
    -Тийм. Ипотекийн зээлийн хувьд орлого нь тасалдсан гэх баримт шаардахгүйгээр гэрээнд нь нэмэлт өөрчлөлт оруулж байгаа.

    Харин бусад хэрэглээний зээлийн хойшлуулалтад хувийн ААН-үүдэд ажилладаг, цалингаа авч чадахгүй байгаа, цаашлаад орон тооны цомхотголд орсон иргэд хамрагдана.

    Цалин орлого нь тасалдаагүй бол зээлээ хугацаанд нь төлөөд явж байх нь иргэнд ашигтай. Зээлээ хэдий хурдан төлнө, төдий чинээгээр зээлийн үндсэн төлөлт болон нийт зардал буурдаг.
    Бизнесийн байгууллагуудын хувьд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжийг гуравдугаар сард гаргасан шийдвэрээр бий болгосон.

    Гуравдугаар сарын сүүлээр 1,069 иргэдийн 36.6 тэрбум төгрөгийн зээл, 126 байгууллагын 409.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт, гэрээнд өөрчлөлт орсон байна.
    -Шийдвэр хэрхэн хэрэгжих вэ?
    -Тушаал, шийдвэрийг арилжааны банкуудын удирдлагуудад хүргүүлсэн. Арилжааны банкуудын төвөөс заавар, чиглэлээ салбар, тооцооны төвүүддээ өгч хэрэгжүүлнэ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Төрийн банк арай дэндүү юмаа энэ журмыг чинь биелүүлэхгүй байна. Төрийн банкинд тусгайлсан заавар зөвлөгөө өгч туслаач. Би цалингийн зээлээ төлж чадахгүй байдалд ороод байгаа иймээс хүсэлт явуулсан чинь зөвшөөрөхгүй гэсэн хариу ирсэн гээд байх юм 

    • Tsalinga awch bga bol sungaxgvi geed t1teed bxiin  xamgiin gol ni tsalin ni buursan olon shaltgaanaas bolood jishee 1say togrognii tsalin awdag bsan bol 600k  bolson iim bxad zeelee tolno gj xetsvv bnshdee teriig yroosoo oilgoxgvi yumaa

      • Харин тийм үүнийг огт ойлгохгүй юм  төрийн албан хаагчид цалин хэдий авч байвч хүрэлцэхгүй яаж урд хойд хормойгоо нөхөж болгож явсаар ирсэн гэж бодно.нэг удаа энэ шийдвэртээ хамруулаад жоохон ч нэмэр болдог болоосой

    • Toriin bank tsalingiin zeekiig hooshluulahgvi gej bna .deereesee tsalingiin zeeliig sungah shiidwer ireegvi gej bna odoo tegeed yahiin zeelee toloh vv hoishluulj boloh uym teriigee bankuuddaa bichgeer hvrgeechee ta nariin amlsand huurtagdaad hetsvv uym aaheden yadarsan ard irgedeerei togolj ogoh uym aa gardaa irdee gedeg shig naadaj bna doo neeree utsan hvvkeldei boljee mongoliin ard tvmen

    Холбоотой мэдээ