• ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

    ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаатай утсаар ярихдаа ёс бус үг хэллэг хэрэглэсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна.

    Г.Загдаагийн асран хамгаалдаг иргэдийг гөлөг хэмээн хэлж, улмаар түүнийгээ энхрийлсэн, егөөдсөн утгатай үг хэмээн тайлбарласан.

    Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржийг ажлаа өгөхийг шаардсан гэх мэдээлэл цацагдаж эхлээд байв.

    Харин баттай эх сурвалжийн мэдээллээр Ж.Бямбадорж ХЭҮК-ийн даргын ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ