• А.Бүддорж:Уул уурхайн улмаас манай сумын 100 гаруй гүний худаг ширгэж,хув хуурай болсон

    2020-04-14

    Усны докторууд болон Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөл тус орон нутагт уул уурхайн томоохон компаниудын улмаас олон тооны гүний усны ундарга ширгэж байгаа талаар мэдээллээ.

    Үндсэн хуульд ус,амьтан ургамал гагцхүү ард түмний мэдэлд,төрийн хамгаалалтад байна гэж заасан боловч товчхондоо “Оюутолгой”-н өмч болчихсон

    Усны доктор Д.Балсандорж “2009 онд Ерөнхий сайд С.Баярын Засгийн газрын үед Усны тухай хуульд өөрчлөлт оруулах нэрээр уул уурхайн томоохон ААН-үүдэд газрын дорх усыг урт хугацаагаар,ганцаарахнаа ашиглах давуу байдлыг болгосон.

    Үндсэн хуульд ус,амьтан ургамал гагцүү ард түмний мэдэлд,төрийн хамгаалалтад байна гэж заасан боловч товчхондоо “Оюутолгой”-н өмч болчихоод байна.

    Өмнө нь гадны хүмүүст ашиглуулдаг байснаас хэзээ ч эзэмшил болгон өгч байгаагүй. Ашиглахдаа таван жил ашиглаад ахиад гэрээгээ биелүүлсэн бол таван жилээр сунгадаг байсныг 30 жил болгон өөрчилсөн.

    Усгүй бол амьдрал явахгүй,зэс,алтгүй бол амьдрал явна.

    Үүнээс гадна Ухаа худгийн ордны дорх маш цэнгэг,хүн арын ундаанд хэрэглэгдэж боломжтой гүний усны орд “М Си Эс”-ийн мэдэлд байна. Тэр компаниудын мэдэлд байгаа усны ордоос нутаг олон,ард иргэд хэрэглэж болохгүй дээрээ хүрсэн.

    Ухаа худаг уурхай ажиллаж эхэлснээс хойш манай сумын 100 гаруй худаг ширгэсэн

    Цогтцэций сумын иргэн А.Бүддорж “Энержи Ресурс,М Си Эс,Ухаа худаг гэсэн уурхай ажиллаж эхэлснээс хойш манай сумын 100 гаруй худаг ширгэсэн.

    2000 малыг ундаалдаг гүний худаг хув хуурай болсон.

    Гадаргын ус гэдэг зүйл угаасаа байхгүй болсон. Монголын говь усны төлөө дайтахад бэлэн байгаа гэдгийг хэлье. Олон малчид,иргэд угаах үйлдвэрүүдийг хааж өгөөч гэж удаа дараа хүсэлтийг тавьсан. Цогццэций сумын Засаг дарга Бадарч гэх хүнийг хуулийн байгууллага шалгаж өгөхийг хүсч байна. Хятадын 1900 оны үед нүүрс угааж байсан технологиуд нь орж ирээд гадарга,гүний усыг байхгүй болгосон” гэв.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ