Түүний санаачилсан хуулийн 15.2.1-т албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох гэснийг 70 гэж, 15.13-д заасан буцааж олгох албан татвар болон урамшуулал нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн сар, улирал, жилд улсын төсөвт төвлөрүүлэх тухайн төрлийн татварын 30 хувиас хэтрэхгүй байна гэснийг 40 болгохоор тусгажээ. Засгийн газраас дэмжээгүй ч байнгын хорооны гишүүд санаачилсан хуулийн төслийг нь дэмжиж өгөхийг тэрбээр танилцуулгын төгсгөлд хүссэн юм.
Гэвч уг хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад 15 гишүүн оролцож, 12 гишүүн татгалзсанаар уг хуулийн төсөл дэмжигдсэнгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй