• Дэлхийн 120 гаруй мэргэжилтнүүдийн баг хамтран вакцин гаргахаар ажиллаж байна

    Дэлхийн 120 гаруй шинжлэх ухааны байгууллагын эмч, хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэгчдээс бүрдсэн мэргэжилтнүүдийн баг өчигдөр тунхаг нийтэлж, ДЭМБ-ын зохицуулалтын дор шинэ коронавирусийн халдварын эсрэг вакциныг гаргахаар хамтаар судалж, түргэн нээж хөгжүүлэх болно гэж амлажээ.

    Тунхагт, халдварын эсрэг олон улсын тэмцлийн нэг бүрэлдүүн хэсэг болсны хувьд эдгээр шинжлэх ухааны эмч, хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэгчид ДЭМБ-ын зохицуулалт дор шинэ коронавирусийн халдварын эсрэг вакциныг гаргахаар хамтаар судлах ажлыг ахиулах болно.

    Олон нийтэд хэрэглэх вакцин судлан бүтээхэд цаг хугацаа зарцуулах боловч дэлхий даяар ихээр дэлгэрч байгаа цар тахлыг хазаарлан зогсоох явцад вакцин эцсийн эцэст үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

    Тунхагт, энэ хугацаанд, вирусийн халдварыг багасгаж, ард иргэдийг хамгаалж, эдгээр арга хэмжээгээр дамжуулан цаг хожиж, вакциныг нэн түргэн хугацаанд судлан гаргах болно гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ