• Д.Нарангэрэл:Улаан-Үд,Эрхүү,Москвагаас ирсэн оюутнууд тэндээ шинжилгээнд хамрагдаагүй

    2020-04-14

    Гадаадаас ирж буй иргэдийг коронавирусын халдваргүй гэсэн шинжилгээний бичгийг нь үндэслэн онгоцонд суулгана гэсэн.Сөүлээс ирсэн иргэдийн хувьд дийлэнх нь шинжилгээнд хамрагдсан байжээ.

    Харин ОХУ-аас ирсэн иргэдийн талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “ЭМЯ-ны зүгээс гадаадаас ирж буй иргэдэд хоёр шаардлагыг тавьж байгаа.

    Нэгдүгээрт,ирж байгаа бүх хүнд коронавирусын шинжилгээ хийж,халдваргүй гэж гарах. Хоёрдугаарт,ирсэн даруйдаа хүн болгоныг нэг нэг өрөөнд тусгаарлах. БНСУ-аас ирсэн хүмүүс бүгд шинжилгээ өгч,халдваргүй гарч ирсэн. Харин ОХУ,Улаан-Үд,Эрхүүгээс ирсэн оюутнууд өмнө нь байрнаасаа гарчихсан байсан учраас шинжилгээ өгч ирээгүй” гэв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Энэ хүүхдүүдийг өөрийнхөө хүүхдүүдтэй адил гэж бодоод үз. Өөрслийгөө Уханий оюутнууд шиг хамгаалж чадаагүй байна. Уг нь маск бээлийтэй л харагдсан. Олон газар, буудлаар дамжиж ирсэн байлгүй. Залуу хүмүүс эмч нарын зөвлөлгөөг дагаад эмчлүүлбэл 10 хонохгүй л эдгэнэ. Хүний газар хүүхдүүд өвдвөл хэцүү.

    • ТЭГВЭЛ ШИНЖИЛГЭЭНҮЙ ВИРУСТАЙ ХҮМҮҮС АВЧИРЧ БАЙГАА УОК-ЫНХЛН ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭ??? ОДОО ДИЙЛДЭХГҮЙ ТАЛДАА ОРЛОО, ЯДАЖ ЭХНИЙ ХҮМҮҮСЭЭ ЭДГЭЭЖ ЭМНЭЛГЭЭС ГАРСАНЫ ДАРАА ЧАРТЕР НИСЛЭГЭЭ ХИЙГЭЭЧ??? ОДОО ЧАРТЕР НИСЛЭГЭЭ ЗОГСОО? ЗАВСАРЛАГА АВАХ ХЭРЭГТЭЙ???

    Холбоотой мэдээ