• ТББХ Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа УИХ-ын гишүүн Б.Батзоригийн гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг хэлэлцэнэ гэсэн ч маргааш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж шийдвэрлэхээр болжээ.

    УИХ-ын гишүүн Б.Батзориг нь ХХААХҮ-ийн сайд байхдаа ЖДҮХС-аас зээл авсан, бусдад давуу байдал олгосон гэх асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж, шүүх хурал нь товлогдсон.

    Гэвч шүүх хурал нь тодорхой шалтгааны улмаас хойшилсон бөгөөд тэрбээр хаврын чуулган нээхийн өмнө УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх хүсэлтээ өгсөн билээ.

    Тус байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох, техник хэрэгсэл хэрэглэх тухай тогтоолын төслийг хэлэлцэх юм байна.

    gereg.mn

    Холбоотой мэдээ