• Д.Нямхүү: Москвагаас ирсэн 13 оюутнаас коронавирус илэрч,Монголд нийт 30 тохиолдол бүртгэгдлээ

    2020-04-14

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дөрөвдүгээр сарын 13-нд үдээс хойш нэг өвчтөн эдгэрч,ХӨСҮТ-ээс гарснаар нийт таван хүн эдгэрч гарсан.

    Хоёр хүн 14 хоног тусгаарлалтад байж байгаад өөрийнхөө гэрт үргэлжлүүлэн тусгаарлагдахаар гарсан.

    Сөүлээс ирсэн 260 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

    Харин Москвагаас ирж Дарханд тусгаарлагдсан нэг,Москвагаас ирж Улаанбаатарт тусгаарлагдсан 12 хүнээс коронавирус илэрсэн.

    Нийт 13 тохиолдол илэрлээ. Ингэснээр Монгол улс гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн батлагдсан 30 тохиолдолтой боллоо.

    Сэжигтэй 20 хүнийг тусгаарлаж шинжилгээ хийхэд анхны нэг тохиолдол батлагдсан. Түүний ойрын хавьтал 31 хүнийг илрүүлсэн. Тэр 31 ойрын хавьтлаас 12 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ