• Гэртээ тусгаарлалтад гарсан иргэд утсаа салгаад орон нутаг руу зорчсон

    2020-04-14

    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

    Тусгаарлах байрнаас гарсан иргэдийг өөрсдийгөө үргэлжлүүлэн 14 хоног гэрийн тусгаарлах шийдвэрийг гаргасан. Гэртээ тусгаарлагдсан 2,509 хүнийг хяналтанд авах ёстой байсннас 1,727 хүнийг хяналтандаа авчээ.

    “Тусгаарлах байранд 14-21 хоног тусгаарлагдсан иргэд үргэжлүүлэн гэртээ 14 хоног ажиглалтад байх ёстой.

    Гуравдугаар сарын 24-нөөс эхлэн өнөөг хүртэл гэртээ тусгаарлагдсан 2,509 хүнийг хяналтанд авах ёстой байсннас 1,727 хүнийг хяналтандаа аваад байна.

    Үүнээс 1,208 хүнийг өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад явж байна. Энэ хугацаанд бас нилээдгүй их шилжилт хөдөлгөөн хийгдсэн. Дүүрэг хооронд  504, хөдөө орон нутаг руу 51 хүн шилжсэн. Хөдөө орон нутагт шилжсэн иргэдийг Шуурхай штабад мэдэгдэн аймгуудад нь хүлээлгэн өгч байгаа. 11 хүний хаягийг тодруулахаар ажиллаж байна.

    Гэрийн ажиглалтад байгаа ихэнхи хүмүүс тусгаарлалтын горимыг маш сайн ажиллаж байна.

    Гэхдээ утсаа салгадаг,хаяг дээрээ байхгүй байх, тэр байтугай орон нутаг руу зорчсон,гадуур явсан тохиолдлууд гарч байна.

    Үүнд цагдаагийн байгууллагатай хамтран хариуцлага тооцож байна.

    Тусгаарлалтаас гараад гэрийн ажиглалтад байга иргэд маань 14 хоног яг гэрээсээ гарахгүй,гэртээ байхыг зөвлөж байна. Гэр бүлийнхээ хүнд тусгаарлах орчин нөхцлийг нь бүрдүүлж,халууныг нь гурван удаа үзэж,аль болох тэр хүнийгээ гэрээс гарахгүй байх нөхцлийг бүрдүүлж өгөхийг хүсч байна. Иргэн бүрийн сэтгэл,зүтгэл маш чухал байгаа учраас 14 хоног гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна” гэв.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ