• Г.Загдаагийн ТББ-д 2018 онд төсвөөс 800 сая төгрөг олгосон гэв

    2020-04-14

    ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржийн “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаатай утсаар ярихдаа “Гөлөг” гэж дуудаж байгаа үг олны зэвүүцлийг төрүүлээд байгаа. Тэгвэл энэ тухай ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрээр ХЭҮК-т тус ТББ-тай холбоотой гомдол тасардаггүй, өөрийг нь утсаар ярьсан бичлэгээр жил шахам дарамталж байгаа хэмээн ярьжээ. Эндээс харвал Г.Загдаа Ж.Бямбадоржтой ярьсан бичлэгээ саяхан задалсан бололтой.

    Уг ТББ-ын талаар ирсэн гомдлын дагуу шалгалт явуулах гэхэд хүний эрхийн байгууллагыг ч, хүүхдийн эрхийн байгууллагыг ч оруулдаггүй гэнэ.

    ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржийн ярьснаар, Г.Загдаагийн ТББ  2018 онд 800 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг төсвөөс авчээ. 2013 онд 265, 2014 онд 171, 2015 онд 81, 2016 онд 30, 2017 онд 24 сая төгрөгийг тус тус Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас авсан гэнэ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ