• Вьетнамд үнэгүй будаа тараадаг будааны АТМ ашиглалтад оржээ

    2020-04-14

    Вьетнамын энтрепренер Хо Чи Мин нийслэл хотдоо долоо хоног бүр 24 цагийн турш ард иргэдэд үнэгүй будаа тараах АТМ машиныг зохион бүтээжээ. Тус улсын хувьд нийт 262 бүртгэгдэж,нас баралт бүртгэгдээгүй байна. Гэвч хорио цээрийн дэглэмд шилжсэнээс хойш бичил,жижиг бизнесүүд хаалгаа барьж,олон мянган хүн ажлын байргүй болжээ.

    Ти Лигийн хувьд нөхөр нь ажлын байрны цомхотголд орсноор гурван хүүхдээ тэжээх шаардлагатай болсон бөгөөд түүний хувьд будааны АТМ-ын байнгын үйлчлүүлэгч юм. “Будааны АТМ-ын дүнд бид хоосон хонохоо больсон. Одоо бусад төрлийн хүнсээр баяжуулах л хэрэгтэй байна” гэжээ.

    Нэг удаадаа 1.5 килограмм будаа гаргадаг байна.

    Эх сурвалж:Reuters

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ