Неймарын ээж 22 настай киберспортын тамирчинтай болзох болжээ

“ПСЖ”-ийн довтлогчийн ээж Неймар Надин Гонсалвес Бразилийн киберспортын тамирчин Тиаго Рамостой болзож эхэлжээ. Тэдний хамт байгаа зураг 52 настай эмэгтэйн “Инстаграм” дээр гарах болжээ.

Гонсалвес тайлбарлах боломжгүй гэжээ. Харин 28 настай хүү нь “Ээж ээ, жаргалтай бай. Хайртай шүү” гэж сэтгэгдлээ бичжээ.

Тиаго Рамос, 22 настай, Free Fire тэмцээнд 4k Easy багийг төлөөлдөг. Энэ бол Бразилд маш их алдартай гар утасны төхөөрөмжүүдийн хаан тулаан юм.

Неймар 2017 оны зун Каталаны “Барселона” клубээс “ПСЖ”-д 222 сая еврогоор шилжсэн бөгөөд түүний энэхүү шилжилт нь өнөөдрийг хүртэл хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй гэрээ байсаар байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ