Кашмирт Энэтхэг Пакистаны цэргүүд буудалцаж, гурван хүн амиа алджээ

Энэтхэгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Энэтхэг болон Пакистаны армийнхан Кашмирын бодит хяналтын шугамын ойролцоо буудалцаж, Энэтхэгийн 3 энгийн иргэн амиа алдсан гэв.

Эх сурвалжийн мэдээлснээр, 12-ны үдээс хойш Энэтхэгийн талын эзэмшилд буй Кашмирын төв Шринагараас баруун тийших Купвара бүсэд Энэтхэг, Пакистан хоёр орны арми ширүүн буудалцсан байна.

Энэтхэгийн армийн төлөөлөгч хэлэхдээ, Пакистаны талын тэсрэх бөмбөг Купвара бүсийн нэгэн тосгоны ойролцоо дэлбэрч, 3 хүн амиа алдав гэжээ.

Өөр нэг эх сурвалжид мэдээлснээр, өдгөө хоёр тал нэгэнтээ галаа зогсоосон бөгөөд Энэтхэгийн тал тухайн тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлж байна гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ