• Энэтхэгт хөл хориог зөрчсөн жуулчдаар 500 удаа “Намайг үнэхээр уучлаарай” хэмээн бичүүлж,шийтгэжээ

    2020-04-13
    Энэтхэгт хорио цээрийн дэглэмийг зөрчсөн гадаадын иргэдэд дэглэмийн ач холбогдлыг ойлгуулах сонирхолтой аргыг хэрэгжүүлж эхэлжээ.
    Бямба гарагт Энэтхэгийн нэгэн хотод хорио цээрийн дэглэмийг зөрчсөн гадаадын жуулчид тус бүрээр нь 500 удаа “Намайг үнэхээр уучлаарай” хэмээн бичүүлжээ.
    Тус улсын хувьд гуравдугаар сарын сүүлээс эхлэн хөл хорио тогтоож, иргэд нь зөвхөн зайлшгүй шаардлагатай хүнс цуглуулах,эмийн сан орох үедээ л гэрээсээ гарч байгаа юм.
    Жуулчид ихээр зорьдог Хойд Энэтхэгийн  Rishikesh хэмээх газарт Израел,Австрали,Австри улсуудын жуулчид дэглэмийг зөрчин,амны хаалтгүй алхаж явсныг тухайн үед эргүүлээр ажиллаж байсан цагдаа нар илрүүлжээ.
    Харин торгох эсвэл шийтгэл ногдуулахын оронд “Хорио цээрийн дэглэмийг зөрчсөнд намайг үнэхээр уучлаарай” гэж 500 удаа бичүүлсэн байна.
    Эх сурвалж:South China morning post
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ