• Олон нийтийн цагдаа нь агсам согтуу тавьсан этгээдийг хуулийн байгуууллагад мэдээлэх эрх,үүрэгтэй

    2020-04-13

    Гудамж,хороодод хяналт тавин ажиллаж буй олон нийтийн цагдааг 1700-аар нэмэхээр болжээ. Үүнд 173 хорооны хэсгийн ахлагч нар орж ажиллах бөгөөд дараахь эрх,үүрэгтэйгээр ажиллана гэлээ:

    1. Гудамж,талбайд нус,цэр шүлсээ хаядаг,бие засдаг,тамхи иш,хогоо хаясан хүмүүст зөвлөмж өгөх,шаардлагатай гэвэл олон нийтэд зарлах,торгох эрхтэй
    2. Нийгмийн хэв журмыг хамгаалж,гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээг авах
    3. Орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын тайван байдлыг алдагдуулах зөрчилд хяналт тавьж,хариуцлага тооцно
    Агсам согтуу тавих,айл үймүүлвэл хуулийн байгууллагад мэдээллэх үүрэгтэй.

    5. Иргэн,ААН нь хогоо зориулалтын саванд хийдэггүй,хогоо ачдаггүй бол шууд торгох эрхтэйгээр ажиллана

    6.Хүүхдийн тоглоомын талбай,зөвшөөрөлгүй гудамж талбайд тамхи татаж буй хүмүүстэй хариуцлага тооцно

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ