• Ж.Батзандан:Бид цалингаараа сонгууль хийнэ

    2020-04-13

    ШИНЭ намын зөвлөлөөс гурван асуудлаар байр сууриа илэрхийллээ.

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Урт цагааныг нурааж оронд нь хувийн эрх ашгаа хавчуулж,түрээслэгчдийг ажилгүй болгож,амьдралгүй болгосон хотын удирдлагын шийдвэрийг буруушааж байна. Гурван шатны шүүх хүчингүй болгосон. Шүүхийн гурван шатны шийдвэрийг биелүүлэхгүй байгаа хотын удирдлагын шийдвэрийг эсэргүүцнэ” гэв.

    Мөн ноолуурын килограмын үнийг нэг зуун мянган төгрөгөөр тогтоох шийдвэрийг гаргасан ч энэ нь ард иргэдийг нутаг усаар нь ялгаварлан гадуурхаж байна гэлээ.

    • “Архангай аймагт нэг килограмм ноолуурыг 90 мянга
    • Баян-Өлгий аймагт энэ дүн нь 75 мянга
    • Зүүн аймаг 100 мянга байна

    ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өөрийн Сүхбаатар аймагтаа ноолуурын үнийг 100 мянгаар тогтоосон бол Баян-Өлгий аймагт 20 мянгаар тогтооосон байна.

    Энэ бол цэвэр улс төрч шийдвэр” гэв.

    Мөн мөнгөгүй,цалингүй хүмүүс сонгуульд оролцож болдог олон улсын жишээг харуулах болно гэлээ. УИХ-ын гишүүн Ж.Батзанда “ШИНЭ намаас нэр дэвшигч нь гурван шаардлагыг биелүүлсэн байх ёстой:

    1. Эх оронч
    2. Мэдлэгтэй,туршлагатай
    3. Орон нутагтаа нэр хүндтэй

    Мөнгөгүй,цалингаараа сонгуульд ороцлож болдгийг харуулах болно” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • ер нь балай системийг хэн зохиоцын бээ олон сая төгрөг үрэн таран хийж их хуралд ордог тэгээд зарлагадсан хөрөнгөө эргүүлж авах гэж баахан идэж байгаад ЛУЙВАРчин болчихдог. сонгууль нэртээ их мөнгө зарлагдсан шоуны дүрэмийг шинэчлэх хэрэгтэй

    • Сонгуулийн байр сав , унаа , хүмүүсийн цалинг төр даана . Нэр дэвшигч заавал баян байх шаардалга үгүй , сэтгэл байхад болно шүү . Хэдэн хуудас мөрийн хөтөлбөрөө хэвлүүлж  , цахим ертөнц гэж хямд төсөр зүйл байна шүү . Сонгогчид асар мэдлэгтэй болсон шүү .

    Холбоотой мэдээ