• Хаврын тарваганы мах биед САЙН гэсэн ярианаас үүдэлтэйгээр 22 тарвагыг агнажээ

    2020-04-13

    Хаврын тарваганы мах хүний биед сайн гэсэн буруу ташаа ярианаас үүдэлтэй тарвагыг хууль бусаар агнаж, худалдаалах зорилготой зөрчил гарах хандлагатай байна.
    Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Зоонозын өвчин судлалын төв зэрэг байгууллагууд Манхан сумын авто замын шалган нэвтрүүлэх хяналтын постод үүрэг гүйцэтгэж байгаа Цагдаагийн албан хаагчидтай хамтран 2020 оны дөрөвдүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хууль бусаар 22 тооны тарвага агнаж, тээвэрлэн ирсэн Мөст сумын харъяат иргэдийг саатуулан хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байна.

    Хууль бусаар агнасан 22 тооны тарвагыг аймгийн Зоонозын өвчин судлалын төвд лабораторийн болон биологийн шинжилгээ хийлгүүлэхээр хүлээлгэн өглөө.

    Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
    Иргэн та: Байгаль орчны гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг МХГ-ын 70431286 дугаарын утсанд яаралтай мэдэгдэж, хамтран ажиллана уу.
    Таны өгсөн мэдээллийг хуулийн дагуу чанд хадгална.

    Эх сурвалж:МХЕГ

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ