АН-аас гарч нам байгуулсан улстөрчдөд хандан сонгуульд нэгдэж орох санал хүргүүлжээ

2020-04-13

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү тус намаас тусдаа гарч нам байгуулсан улс төрчдөд УИХ-ын ээлжит сонгуульд нэгдэн өрсөлдөх саналыг хүргүүллээ.

Тэрбээр “АН-аас тусдаа гарч нам байгуулсан улс төрчдөд хандан 2020 оны сонгуульд нэгдэн өрсөлдөх саналыг хүргүүлж байна. Ялалтын төлөө хамтрах хүмүүст манай намын үүд хаалга нээлттэй” хэмээлээ.

Мөн бусад намуудад санхүүжилээ  ил тод,нээлттэй болгох шаардлагыг тус тус хүргүүллээ.

“Ардчилсан нам санхүүжилтийн тайлангаа шилэн болгож, энэ талын манлайллыг эхлүүлсэн. Бусад намууд ч энэ жишгээр яваасай гэсэн санаачлагыг хүргүүлж байна” гэв.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ