• Г.Загдаа оргох,нотлох баримтыг устгаж болзошгүй байсан тул баривчлах ажиллагааг шууд явуулсан гэж ЦЕГ-аас мэдээллээ

    2020-04-13

    Г.Загдааг баривчилсантай холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өгч байна.

    “Цагдаагийн байгууллагаас 2019-2020 онд “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаатай холбогдуулан,түүний үйлдсэн гэмт хэргийн зөрчилтэй 5 үйлдэлд мөрдөн байцаалт явуулж,шалгаж байна. Үүнд:

    • Хууль сахиулагчийн эсэргүүцсэн
    • Бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан
    • Хүчиндэх зэрэг гэмт хэргүүд багтсан

    Иргэн М,Б-нарыг хөнгөн гэмтэл учруулсан хэргээр мөрдөн байцаалтын ажил дуусч, шүүхэд шилжүүлсэн.

    2020 дөрөвдүгээр сарын 9-ний өдөр иргэн Халиун удаа дараа хүчиндүүлсэн гэсэн гомдлыг ирүүлсэн.  Энэ гомдлын дагуу цагдаагийн байгууллага хойшлуулшгүйгээр баривчлах бүрэн эрхтэй. Энэ дагуу баривчилсан.

    Гэмт хэрэгтэн оргох,нотлох баримт алга болох эрсдэл өндөр гэж үзсэн учраас Г.Загдааг хойшлуулшгүйгээр баривчилсан.

    Хэрвээ Г.Загдаагийн хүчингийн хэрэг үнэн байвал хуулийн дагуу шийтгэл хүлээлгэнэ ” гэв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Оргон зайлна гэнээ. Элэг хөшөөх юм ярих юмаа . Бүх нислэг байхгүй халхын хавтгайгаас хаашаа зайлах юм. Одоо Эбээгээ яах бол харж байя даа. Хуулийнхан гэж доошоо хүчтэй дээшээ гөлөл хэцүү пялдагнууд шүү

    • КККК энэмуу амьтан монгол улсаас гадагшаа нислэггүй үед хаачих вээ дээ. Тэрний оронд тэр САЙХАНБИЛЭГ ерөнхйи сайдаа олж ирсэн нь дээр байхаа.

    • Худлаа өөр асуудлын ар хударгаар Загдаад хэрэг тохож бгаа хэмээн хардаж бна. Халиун зэрэг хүмүүс гүтгэлэг хийж бга бололтой. Ноёнтой тэрсэлдвэл толгойгүй гэдгийг хэсэг хүмүүс ойлгуулах гэж бна. Хамгийн инээдтэй нь Загдаагийн тэжээж байсан 100 хүнийг хэн тэжээх вэ, энэ их шуугиулаад байгаа улсын гэрт хувааж байршуулья

    Холбоотой мэдээ